Хоригдогсдыг болон хүүхдүүдийг тарчлаан зовоох явдал афганы шоронд жирийн үзэгдэл болжээ. Афганистанд ажиллаж байгаа НҮБ-ын хэсгийнхний бэлтгэсэн илтгэлд энэ тухай өгүүлсэн байна. НҮБ-ын шинжээчид афганы  22 мужийн 47 засан хүмүүжүүлэх газрын хавтаст хэргийг судалсан байна. 2010 оны 10-р сараас 2011 оны 8-р сарын хооронд явуулсан шалгалтын үеэр асуулгад оролцсон хоригдлуудын тэн хагас нь тамлан зовоохоос дутахааргүй нөхцөлтэй байцаалтанд өртсөн байна. Хэрэгтэй мэдээгээ олж авах болон хэргийг нь хүлээлгэхийн тулд тэднийг байнга тарчлаан зовоож байсан гэж бүх хоригдлууд мэдэгдсэн байна. Аюулгүй байдлын албаны ажилтнууд 18 нас хүрээгүй хоригдлуудыг хүртэл тамлан зовоож байсан гэж НҮБ-ын илтгэлд дурдсан байна.