ОУ-ын Номхон далайн флотын /НДФ/ бүлэг хөлөг онгоц өнөөдөр Адены буланд хөвж яваа иргэний хөлөг онгоцуудыг дагалдан явж хамгаалах боллоо. НДФ-ын бүлэг хөлөг онгоцуудыг “Адмирал Пантелеев” завь эсэргүүцэгч хөлөг онгоц тэргүүлж байна. Янз бүрийн улсуудын далбаатай 9 хөлгөөс бүрдсан цуваа аюулгүй байдлын тусгай замаар Баб-эль-Мандебын цутгаланг чиглэн хөвж явна гэж НДФ-ын хэвлэлийн алба мэдээлсэн байна. “Адмирал Пантелеев” завь эсэргүүцэгч хөлөг онгоцны тэргүүлж байгаа НДФ-ын бүлэг хөлөг онгоцууд Адены буланд далайн дээрэмчидтэй тэмцэх олон улсын ажиллагаанд 6 дахь удаагаа оролцож байгаа юм.