Орос, Хятад улсууд хийн талаарх шинэ баримт бичигт ОХУ-ын ерөнхий сайд В.Путины айлчлалын үеэр гарын үсэг зурахгүй гэж ОХУ-ын засгийн газрын хэрэг эрхлэх газрын орлогч дарга Юрий Ушаков өчигдөр мэдэгдсэн байна. Эрчим хүчний яриа хэлэлцээ хийгдсээр байгаа болохоор БНХАУ-д зориулсан хийн үнэ ОУ-д байгаа байх гэж тэрээр нэмж хэллээ. Эрчим хүчний яриа хэлэлцээг ОУ-ын талаас ОХУ-ын дэд ерөнхий сайд Игорь Сечин хариуцаж байгаа. тэрээр одоо Хятадад зохих хэлэлцээр хийж байгаа гэж Ушаков нэмж хэллээ. Оросын “Газпром”, хятадын CNPC компаниуд 9-р сарын сүүлчээр хийсэн арилжааны хэлэлцээрийн ээлжит уулзалтын  үеэр Орос улсаас Хятадад байгалын хий нийлүүлэх нөхцлийн талаарх өөрсдийн арилжааны саналуудыг танилцуулсан юм. “Үнийн хэлбэрийг зөвшилцсөн ч гэсэн  энэ томьёоны эхлэл цэг нь ямар байх вэ гэдэг асуудал үлдсэн гэж” “Газпром” компанийн төлөөлөгч урьд нь мэдэгдэж байсан юм.