ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин Бээжинд хүрэлцэн ирлээ. Хятад улсад хийж буй Путины айлчлалын эхний өдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн тэргүүн Вэнь Зябаотой хийх хэлэлцээрээр эхэллээ. Үүний дараа ОХУ-ын ерөнхий сайдын айлчлалын хүрээнд хамтарсан баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөөд байна. Дараа нь Путин, Вэнь Зябао нар хэвлэлийнхэнд зориулж хамтарсан мэдэгдэл хийх болно. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн тэргүүн Вэнь Зябаогийн урилгаар ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин 10-р сарын 11-12-нд Хятад улсад албан ёсны айлчлал хийнэ гэж урьд нь мэдээлж байсан билээ. Айлчлалынхаа үеэр Путин, Бээжинд Орос, Хятад улсуудын засгийн газрын тэргүүнүүдийн 16-р байнгын уулзалтад оролцоно. Үүнээс гадна Путин, БНХАУ-ын дарга Ху Зиньтао, БХАТИХ-ын дарга У Банго нартай уулзахаар төлөвлөөд байна. Путины БНХАУ-д хийж байгаа албан ёсны айлчлалын дүнгээр хоёр улсын эдийн засгийг шинэчлэх салбар дахь хамтын ажиллагааны тухай Орос, Хятад улсуудын засгийн газар хоорондын санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Харилцан худалдааны хэмжээгээрээ Хятад улс ОУ-ын тэргүүлэх гадаад худалдааны түнш юм. 2010 оны дүнгээр орос, хятадын бараа эргэлт 59,3 тэрбум долларт хүрсэн байна. 2011 оны 1-7-н сарын хооронд 44,6 тэрбум долларт хүрсэн байна. Сүүлийн 10 жил орос, хятадын харилцаа, хамтын ажиллагааны бүх чиглэлд мэдэгдэхүйц амжилтад хүрсэн гэж ОХУ-ын засгийн газрын мэдэгдэлд өгүүлсэн байна. Хоёр талын хамтын ажиллагааг цаашид урагшлан ахиулж улам гүнзгийрүүлэхийн тулд дунд хугацааны төлөв, хүмүүнлэгийн салбарын хүрээн дэх стратегийн харилцан хамтын ажиллагааны орос, хятадын “замын карт”-ыг боловсруулахаар шийдсэн байна.

Гэрэл зураг