Монгол улс  дэлхийн томоохон Таван Толгой нүүрсний орд газрыг эзэмших асуудлаар гадаадын компаниудтай хэлэлцээг сэргээж байна гэж The Wall Street Journal мэдээлжээ. Орд газрын баруун хэсгийг эзэмших хэлэлцээрээс 7-р сард хасагдсан Япон, Солонгосын төлөөлөгчид 10-р сард анхны уулзалтад оролцоно. Гэвч талууд гэрээний болзолыг хэд хэдэн сарын турш хэлэлцэх бололтой. Гол зорилт нь бүх хэлэлцээр 2012 оны 6-р сард болох монголын парламентын сонгуулийн өмнө байгуулахад оршино. «Бид Орос, Хятад, АНУ, түүнчлэн Япон, Солонгос улсуудын ашиг сонирхолыг харгалзах ёстой» гэж Монгол улсын албан ёсны төлөөлөгч хэвлэлд мэдэгджээ. Монгол улс 2011 оны 7-р сард тендер явуулав. Түүнд оролцогчид тус орд газрыг эзэмшихэд олон тэрбум хөрөнгө оруулах байсан. Гэвч тендерийн дүнг өнөө болтол албан ёсоор батлаагүй. 2011 оны 9-р сарын эхээр монголын Erdenes-Tavantolgoi улсын компании IPO буюу үнэт цаасны анхны худалдааг 2012 оны эхний улирал хүртэл хойшлуулсан билээ. Говийн өмнөд хэсэгт оршдог Таван-Толгой орд газар 6,5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэж дүгнэсэн юм.