Сирийн сөрөг хүчний аядуу бодлогот төлөөлөгчид өнөөдөр Москвад айлчилж эхлэнэ. Олон намын  төлөөлөгчид, христын шашны зүтгэлтнүүд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд нь орсон байна. Тэд байдлыг эв зүйгээр зохицуулахын төлөө байгаа юм.Эрх баригчидтай яриа хэлцээ хийж, шинэтгэл эрчимтэй явуулах гэсэн үндсэн дээр хямралаас гарахыг уриалж байна. Тэд гадаадаас зэр зэвсэг Сирид  оруулж буй сөрөг хүчний төлөөлөгчдөөс үүгээрээ ялгагдаж байна. Гадаадын зэвсэг Башар Асадын дэглэмийн эсрэг  олон янзын өдөөн хатгалага, террорын ажиллагаа явуулж байгаа радикал этгээдүүдийн гарт орж мэднэ. Тухайлбал тэд 10-р сарын 5-нд Хомс дахь оросын «Стройтрансгаз»  компанийн салбарын байрыг бууджээ. Дэглэмийн радикал дайснууд сирийн асуудлаархи өрнөдийн тогтоолд НҮБ-ын АЗ-д Орос улс хориг тавьсныг ийнхүү эсэргүүцсэн байх гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн Африкийн асуудал эрхлэсэн онцгой эрхт төлөөлөгч Михаил Маргелов үзэж байна.

    Орос улсаас тус баримт бичигт хориг тавьснаас хойшхи Сирийг тойрсон нөхцөл байдал Башар Асадыг эсэргүүцэгчдийн Москвад хийх хэлэлцээний гол асуудлын нэг болох байх. Төлөөлөгчдийн тэргүүн, «Сирийн коммунист эв нэгдэл» Үндэсний хорооны нарийн бичгийн дарга, Үндэсний чөлөөлөх фронтын удирдагч Кадри Жамиль «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө үүнд илүү анхаарал хандуулаад «Бидний Москвад хийх айлчлалын өмнө  ОХУ Сирийн асуудлаархи тогтоолд НҮБ-ын АЗ-д хориг тавьсан. Өөр улс орнуудын сөрөг хүчинийг бодоход бид Сирийн үндэсний сөрөг хүчний хувьд үүнтэй холбогдуулан Орос улсад талархал илэрхийлэхээр очно. Энэ удаад хориг тавьсан явдал  энгийн иргэдийн амь насыг үнэхээр хамгаалах, манай оронд гаднаас цөмрөн орохоос сэрэмжлэсэн үйл хэрэг боллоо. Эвслийн цэрэг Ирак Ливид цөмрөн орж, энгийн иргэдэд гай зовлон авчирч, хагарал үүсгэж, байдлыг даамжруулж, хөгжлийг хэд хэдэн жилээр ухруулсан юм. Орос улс сирийн хямралын зохицуулалтын асуудлаар байр сууриа бэхжүүлж, чухам энэ чиглэлээр урагш ахих ёстой гэж үзэж байна. Эдүгээ Оросын байр суурь Сирийн ард түмний хамгийн хэрэгтэй амин чухал ашиг сонирхолд нийцэж байна. Хэрэв Орос улс Сирийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоос сэрэмжилж чадвал Сирийн байдал илүү түргэн өөрчлөгдөж сайжирна» гэв.  

   Сирийн сөрөг хүчний Москвад хийх энэ удаагийн айлчлал анхных биш. Тэд 6, 9-р саруудад айлчиласан билээ. Олон янзын үзэлтэй хүмүүс ирсэн. Москва эрх баригчидтай яриа хэлцээ хийхэд нь  Сирийн сөрөг хүчинд туслаж, уялдуулан зохицуулсан шийдвэр гаргахад тус дөхөм үзүүлэхийг  хичээж байна гэж Оросын ШУА-ийн Африкийн хүрээлэнгийн дэд захирал  Леонид Фетуни «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө тэмдэглээд «Тэгэх боломж байгаа. Эдгээр хүмүүс Сирийн эрх баригчдын нэгэн адил  өөрсдийн улс төр, санхүү, бүр шашны  санаархалтай биш Сирийн ард түмэн энх тайвнаар зэрэгцэн оршиж аюулгүй байдлаа хангах асуудлыг дээдлүүлэх нь нэлээд оновчтой арга зам болно. Талууд тохиролцож болох өөр зам алга» гэв. Башар Асадын эсрэг бас нэг хэсэг төлөөлөгчид болох улс төрийн бараг бүх нэгдэл, лалын либерал үзэлтнүүд, курд, ассири үндэстэн, омог, бие даасан улс төрчид, христын шашин шүтлэгтэй хүмүүсийн үзэл санааг иэрхийлэж буй Сирийн үндэсний зөвлөлийн төлөөлөгчид удахгүй Москвад ирнэ.  Москвад Сирийн үндэсний зөвлөлийн төлөөлөгчид «энх тайван хувьсгалыг» дэмжих асуудлаар тохиролцоонд хүрэхийг хичээнэ гэж Сирийн хувьсгалыг дэмжих оросын хорооны тэргүүн Махмуд аль-Хамза хэллээ. Түүнчлэн төлөөлөгчид НҮБ-ын АЗ-д  Москвагийн  нөлөөг Дамаскын эсрэг хориг арга хэмжээг сайшаахын хамт   сирийн дотоод хэрэгт зэвсэг хэрэглэн хөндлөнгөөс оролцохын эсрэг ашиглахын төлөө байна.