Лозанн дахь Спортын арбитражын шүүх Олимпийн хартийн 45 дахь дүрмийг хүчингүй болгов. Сэргээшийн эсрэг дүрмийг  зөрчсөн тул тэмцээнд оролцохгүй байгаа тамирчныг хорионы хугацаа нь дууссан ч дараачийн хоёр Олимпид оролцох эрхгүй  болгоно гэж мөн дүрэмд өгүүлсэн билээ. Оросын Үндэсний олимпийн хороо  дээрх шийдвэрийг сайшаан дэмжиж байна. Одоогоос хориотой  хугацаа нь дууссан  оросын хэд хэдэн тамирчин 2012 онд Лондонд, 2014 онд Сочид болох Олимпийн наадмуудад оролцох бодит  боломжтой болжээ.  Америкийн хөнгөн атлетикч Лашон Мерритийн хэрэг ийм шийдвэр гаргах үндэс болсон юм. Олимпийн хоёр удаагийн аврагыг 2009 оны 10-р сард сэргээш хэрэглэсэн нь батлагдсаны дараа 21 сарын турш тэмцээнд үл оролцуулах шийдвэр гаргасан билээ. Оролцохыг хориглосон хугацаа дуусан ч Мерриот 2012 онд  Лондонд олимпийн наадамд оролцох эрхгүй болов. Америкийн талааас мөн дүрмийг давж заалдахаар шийдвэрлэв. Тамирчид нь мөн адил байдалд орсон улс орнуудын олимпийн хороодоос дэмжлэг авах хүсэлт тавьжээ. Дэлхийн 14  улс түүний дотор Их Британи, Голланди, Дани, Испани, Шинэ Зеланди, Норвеги, ЕАБНУ, Япон, Орос улсууд уриаг дэмжив. Үнэн чанартаа олон улсын хэмжээнд зарга мэдүүлжээ.

    Хорионы хугацаа дууссаны дараа тамирчин ямар ч хэмжээний тэмцээнд оролцох эрхтэй хэмээн шүүх үзэж, тамирчдын талд оров. Хоёр удаа шийтгэх нь шудрага хэрэг биш. Тамирчин хориотой хугацаанд ямар ч тэмцээнд оролцохгүй мөртлөө спортын гол үйл явдалд ч оролцох эрхгүй  болсон гэж телевизийн спортын тайлбарлагч Дмитрий Губерниев хэлээд «Дүрмийг зөрчөөд хоёр жил тэмцээнд оролцох, мөнгө хөрөнгө олох эрхгүй байсан хүмүүс одоо дөрвөн жилийн гол тэмцээнд оролцох боллоо. Дүрэм дараачийн олимпийн наадмыг хамрасан нь надад  хачин санагдсан. Америкийн талаас зарга мэдүүлж ийм үр дүнд хүрсэн нь сайн байна» гэв. Лозаннаас ирсэн мэдээг Орос улс урамтай хүлээж авлаа. Шүүх зөв шийдвэр гаргасан гэж Үндэсний олимпийн хорооны тэргүүн Александр Жуков тэмдэглэв. «Бид тус дүрмийг хүчингүй болгохын төлөө тэмцэж, Олон улсын олимпийн хороонд удаа дараа хандсан» гэж тэрээр онцлов. Ингээд  Елена Каналес, Анастасия Загитова хоёр  Лондоны олимпийн наадамд саадгүй оролцоно. Мөн цаначин Евгений Дементьев, Наталья Матвеева түүнчлэн биатлонч Екатерина Юрьева, Дмитрий Ярошенко нар Сочийн Олимпийн наадамд оролцох боллоо. Юрьева Ярошенко хоёрыг тэмцээнд оролцуулахыг хориглосон хугацаа 2010 оны 12-р сард дуусан билээ.

     Лозанны шүүхийн шийдвэр  гэм буруугаа хүлээж, хориотой хугацаанд ч сургуулилж ирсэн  тамирчдыг баярлуулсан нь мэдээжийн хэрэг.Тэргүүлэх тамирчид шигшээ багийн бүрэлдэхүүнд ахин орох нь өрсөлдөөнийг ширүүсгэнэ. Харин өрсөлдөөн үр дүнд нааштай нөлөөлдөг гэж Оросын биатлоны холбоо тэмдэглэв. Гэвч тэд үндэсний багийн бүрэлдэхүүнд орохын төлөө тэмцэх ёстой гэж Оросын биотлоны холбооны хэвлэл мэдээлийн албаны удирдагч Мария Байдина хэлээд «Екатерина Юрьева ч, Дмитрий Ярошенко ч үндэсний багийн бүрэлдэхүүнд  нийтийн болзолыг биелүүлж  орох боломжтой болсон. Энэ нь олимпийн шигшээ багт багтах баталгаа биш. Гэвч одоо тэд бусад тамирчдын нэгэн адил шалгаруулах тэмцээнийг давж, өөрсдийн мэргэшил, дүнгээр шигшээ багийн бүрэлдэхүүнд орохын төлөө тэмцэнэ» гэв. Тухайн үед мөн шийдвэр гаргасан Олон улсын олимпийн хороо бууж өгөхгүй, бас зарга мэдүүлнэ гэж Лозанны спортын шүүхийн шийдвэрийг эсэргүүцэгчид үзэж байна. Шийдвэр Олон улсын олимпийн хороо ба сэргээшийн эсрэг олон улсын агентлагаас спортын хүрээнд сэргээштэй хийж буй тэмцлийг сулруулахгүй           гэж тэд ярьцгааж байна. Сүүлийн жилүүдэд Орос болон өөр олон улс оронд спорт дахь энэ хөнөөлт үзэгдэлтэй илүү хүчтэй тэмцэж байна. Тамирчид ч амжилт гаргахын тулд ямар ч арга хэмжээ авахаас  буцалгүй сэргээшийн эргэн тойрны хэрүүл маргааны бай болохыг хүсэхгүй байна.