Байгал нуурын эрэг хавийн  БН Буриад улсад намрын сайхан улирал болж олон улсын наадам төгөлдөр сайхан өрнөж байна. Наадмууд үндэсний урлагтай холбоотой. Угсаатны хөгжим, ардын бүжиг, үндэсний театрын зэрэг наадам явагдав. БН Буриад улс  Монгол, Хятад улсууд, Оросын үндэсний БН Улсуудаас зочдыг уриьж, Азийн хуучин нүүдэлчдийн соёлын төв боллоо. «Найрамдлын цэцгэн титэм» наадам ардын бүжгийн гоцлон бүжиглэгчдийн наадам юм. Оросын Сибирь, Өвөр Байгалийн бүс нутаг түүнчлэн Монгол, Хятад  улсуудын бүжигчид  оролцов. Тэд  өөр өөрсдийн орны үндэсний бүжгийг орчин үеийн хэв маяг, хэмнэлд оруулан бүжиглэжээ. Эдүгээ бүжгийн хамтлаг чуулга олон. Харин гоцлон бүжигчид маш цөөн байдаг гэж наадмыг зохион байгуулсан бүжиг дэглэгч Доржи Дугаржапов  хэлээд «Гоцлон бүжиглэх ур чадварыг тусгайлан  хөгжүүлвэл зохих жүжигчний онцгой арга барил шаарддаг. Энэ нь нэг ёсны жүжиг, спортын тэмцээн юм. Наадамд оролцогчдын тэн хагас нь оюутнууд. Олонхи нь сонгодог балетийн боловсролгүй байна. Иймээс ур чадвар нь  дутуу юм. Харин зөвлөлтийн нэрд гарсан бүжигчин Махмуд Эсамбаев мэт бүжигчид бидэнд шаардагдаж байна. Тэрээр улс даяар алдаршсан сонгодог боловсрол мэргэшилтэй жүжигчин байсан. Дашрамд хэлэхэд Монгол улсад үндэсний бүжиг Буриадаас илүү сайн хөгжжээ. Монголын нэгэн бүжигчин бие биелгээ  бүжиглэн наадамд  ороллцогчдод сонирхуулав. Түүнийг бүжгэн гимнастик хэмээн нэрлэж болох байх. Энэ бүжиг хүний биед гайхамшигт нөлөө үзүүлдэг байна. 80 настай эмээ биелгээ бүжиглэж, гайхамгшигтай уян налархай хөдлөж байна. Ийм уламжлалыг хэвээр хадгалахыг л  хичээх хэрэгтэй» гэв.

    Монголын бүжигчин Хүрэлтогоо Юулээхорол «Найрамдлын цэцгэн титэм»  наадмын тэргүүн шагнал - Гран-при шагнал хүртлээ. Танд баяр хүргэе!

   «Алтан уяа» үндэсний театруудын наадам бүжгийн тэмцээнтэй нэгэн  зэрэг Буриадад явагдав. Буриадын үндэсний драмын театрыг засварлан шинэчлэж байгаа боловч Татарстан, Хакаси, Халимаг улсууд, Эрхүү муж зэрэг оросын  бүс нутаг, Монгол, Киргиз улсуудаас зочдыг хүлээн авчээ. Үндэсний театрууд янз янзын жүжиг үзүүллээ. Михаил Лермонтовын «Ашик-Кериб» оросын сонгодог жүжиг, монголын тууль, Эжен Ионескогийн «Сандалууд» жүжиг зэргийг нэрлэж болно. Бүх жүжиг үндэсний хэлээрээ тоглогдож, орос хэлнээ нэгэн зэрэг орчуулж байв. Үндэстэн үндэсний театруудын амьдралыг  сонирхсон гэж Буриадын үндсэний драмын театрын уран сайхны удирдагч Сергей Бальжанов тэмдэглэв. Орчин цагийн үндэсний театрт  юу  шаардлагатай байгааг хөндөн өгүүлмээр байна гэж тэрээр хэлээд «Үндэстэн үндэсний орчин цагийн илүү олон жужиг тайзнаа үзмээр байна. Манай театр Буриадын жүжгийн зохиолч,  утга зохиолын буриад хэл үндэслэгч Хоца Намсараевын «Чөдөрлөгдсөн зууны үе»   жүжиг үзүүллээ. Гэвч тэр орчин цагийн жүжиг биш. Одоо буриад хэлээр жүжиг  туурвих хүн үгүй. Бүгд оросоор бичиж байна. Бид арга буюу орчуулж тавьдаг. Нөгөө талаас уран бүтээлийн асуудлууд ч тулгарсан. Оросын БН Улсууд, Монгол улсад  бараг умартсан  үндэсний ууган  урлагийг 90-д оноос сэргээж эхлэсэн. Бүгд уг үндэсээ эрж эхлэв. Гэвч уран сайхны талыг нь хайхрахгүй болжээ. Эдүгээ Монголын үндэсний театр  түүхэн жүжгийн зохиол, баатарлаг туульд тулгуурлаж байна. Чингис хаан л бүх жүжгийн гол баатар болсон. Гэвч эдгээр бүтээлийн уран сайхны тал сулхан байна. Тэдгээрийг буурьтай гүнзгий найруулж, ахин боловсруулвал зохино» гэв. Наадмын үеэр Нацагдоржийн нэрэмжит Монголын улсын драмын эрдмийн театр  шилдэг уран бүтээлчдийн шагнал хүртлээ.