Өчигдөр Палестины үндэсний засаг захиргаа Зүүн Иерусалимд барилгын ажлыг бүрэн зогсоосон цагт Израиль улстай  хийх хэлэлцээг сэргээхэд бэлэн байгаагаа батлан илэрхийлсэн тухай Палестины ВАФА агентлаг мэдээллээ. Палестины үндэсний засаг захиргааны удирдлага Европын холбооны гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхлэсэн дээд төлөөлөгч Кэтрин Эштоны мэдэгдлийг тэгж тайлбарлажээ. Тэрээр өчигдөр Брюссельд энх тайван хэлэлцээг сэргээхийг Палестин Израиль хоёрт Ойрхи Дорнодын байдлыг зохицуулахад зуучлаж буй дөрвөн этгээдийн хуралдааны явцад уриалав. Израил улс Иордан голын баруун эрэг ба Зүүн Иерусалимд суурингуудаа барьсаар байгааг Палестин эсэргүүцэж 2010 оны 9-р сард палестин-израилийн энх тайван яриа хэлэлцээг зогсоосон билээ. Талуудыг хэлэлцээнд буцаах гэсэн бүх оролдлого үр дүнд хүрсэнгүй.