Өнөөдөр БНАСАУ-д үндэсний баяр-Солонгосын хөдөлмөрийн нам үндэслэн байгуулагдсаны 66 жилийн ойг тэмдэглэж байна. Хамтралчин, ажилчин, хөдөлмөрч сэхэтнүүдийн эв нэгдлийн бэлгэ тэмдэг болох алх, хадуур, бийр бүхий улаан туг далбаагаар хотын гудамжуудыг чимэглэжээ. Олон мянган оюутан сурагч. цэрэг, албан хаагчид БНАСАУ-ыг үндэслэн байгуулсан Ким Ир Сений хөшөөнүүдэд цэцэг өргөж байна. Цуглаан, концерт, спортын тэмцээн улс  даяар явагдаж байна. Солонгос маягийн социализмыг хамгаалж, үзэл суртлыг даган мөрдөж, хүчирхэг төр улс цогцлон байгуулахыг хүн амд уриалсан улс төр, эдийн засгийн уриа лоозонгуудыг сонинууд нийтлэжээ.