Орос,  Хятад улсууд эдийн засгийг шинэтгэх салбарт хамтран ажиллах тухай хоёр талын баримт бичигт гарын үсэг зурах төлөвлөгөөтэй байна гэж ОХУ-ын дэд ерөнхий сайд Александр Жуков өнөөдөр «Коммерсант» сонинд ярилцлага өгөхдөө мэдээлэв. Түүний хэлснээр бол баримт бичиг Орос улсаас БНХАУ-д нийлүүлэх дээд зэргийн технологийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх боломж олгоно. ОХУ-ын засгийн газрын тэргүүн 10-р сарын 11,12-нд БНХАУ-д ажлын айлчлал хийж, хоёр орны засгийн газрын тэргүүн нарын байнгын 16 дахь уулзалтад оролцоно. Александр Жуковын хэлснээр бол баримт бичиг аж үйлдвэр, хөрөнгө оруулалт, нанотехнологи, сансар судлал, биотехнологи, мэдээллийн үйлдвэрлэл гээд олон салбар дахь хамтын ажиллагааг хамрасан байна. Нийт 7 тэрбум долларын өртөг бүхий худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны 20 төсөлд гарын үсэг зурхаар төлөвлөжээ.