Сирийн сөрөг хүчний төлөөлөгчид Орос Хятад хоёр улс өрнөдөөс санаачилсан Дамаскын дэглэмийн эсрэг хоригийн тухай тогтоолд НҮБ-ын АЗ-д хориг тавьснаас хойшхи нөхцөл байдлыг хэлэлцэхээр өнөөдөр Москвад хүрэлцэн ирэх юм. Төлөөлөгчид Холбооны зөвлөлийн олон улсын хэрэг эрхлэсэн хорооны тэргүүн сенатч Михаил Маргеловтай  хэлэлцээ хийх, ОХУ ГХЯ-д тэднийг хүлээн авч уулзана.Сирийн сөрөг хүчний мөн төлөөлөгчид аядуу бодлого баримталж байна гэж  Маргелов  айлчлалын өмнөхөн мэдэгдлээ. Тэд эрх баригчидтай хэлэлцээ хийж, аажмаар шинэтгэл явуулах замаар байдлыг эв зүйгээр зохицуулахын төлөө байна. 10-р сарын 4-нд АЗ-д Орос Хятад хоёр улсаас санал хураалтын үеэр хориг тавьсан тогтоол үнэн чанартаа Сирийн эсрэг хориг арга хэмжээ авах замыг нээж өгөх байсан. Ямар нэг улсын дэглэмийг түлхэн унагаах зорилгоор хориг арга хэмжээг хэрэглэж үл болно гэж Орос улс үзэж байна. ОХУ Сирийн ерөнхийлөгч Башар Асадын талыг баримтлахгүй байна. Гэвч Сирийн ирээдүйг өөр улс орнуудын нийслэлүүдэд биш сирийн ард түмэн л шийдвэрлэх ёстой гэж манай орон үзэж байгааг ГХЯ мэдэгдэв.