Йемений сөрөг хүчин  улс орныхоо ерөнхийлөгч Али Абдалла Салехтай  сөргөлдөх явдал төгсөх дөхлөө. Салех өчигдөр улсын телевизээр үг хэлэхдээ ойрын өдрүүлэд огцроно гэж зарлан мэдээлэв. Засгийн эрхэнд олон жил байсан зүтгэлтэн ойрхи дорнодын улс төрийн тавцнаас зайлах гэж байна. Йемений ерөнхийлөгч Али Абдалла Салех сөрөг хүчинтэй цуст тэмцэл 10 сарын турш хийснийхээ дараа огцроход бэлэн байна. Тэрээр « Ойрын өдрүүдэд огцроно» гэсэн гэнэтийн мэдэгдэл хийжээ. Энэ нь улс төрийн байдал тогтворжино гэсэн үг огт бишээ.Тэрээр засгийн эрхийг сөрөг хүчинд шилжүүлэх гээгүй. Тэмцлээ үргэлжл үүлэхийг өөрийн талынханд уриалжээ. Салех нийт олны өмнө»ахин тоглож байгаа бололтой» гэж оросын шинжээч Ажар Куртов хэлээд: «Энэ нь байдал хүндрэсэн үед амлалт өгч, бага зэрэг сайжрасан үед амлалтаа биел үүлэхээс татгалзах  уламжлалт тоглоомын үргэлжлэл байж магадгуй. Йеменийг өрнөд маягаар ардчиллахгүй гэж бодож байна. Тус улсад иргэний дайны ээлжит үе эхлэх бололтой. Улс төрийн бүлэг төдийгүй угсаа омгийн ашиг сонирхол харшилдана» гэв. Ерөнхийлөгч огцросноос хойш юу болох вэ? Тус орны  улс төрийн байдал нэлээд удаан тогтворгүй  хэвээр байж, радикал лалын хүчийг оролцуулан янз янзын хүчний засгийн эрхийн төлөө  тэмцэл үргэжлэнэ гэж Ойрхи Дорнодын хүрээлэнгийн ерөнхийлөгч Евгений Сатановский хэлээд: « Салех огцронгуут йемений сөрөг хүчний дотор засгийн эрхийн төлөө тэмцэл хурцдана. Одоо Каддафийг огцоруулсан ливийн сөрөг хүчний  дотор ийм тэмцэл өрнөв. Салех огцросноос хойш чухам хэн  Йеменийг хяналтдаа авч, хэр удаан албан тушаалаа хашихийг хэлэхэд хэцүү юм. Йемен бол өөрийн хүүль ёс, зарчмыг баримтлан амьдарч байгаа омгуудын орон юм. Түүнээс гадна Ирак, Афганистаныг давсан «Аль-Каида»-гийн 60-аас 100 мянган хүртэл «ахмад» Йеменд байгаа» гэлээ. Салех огцрох амлалт үүний өмнө ч өгсөн нь тэмдэглүүштэй. Сөрөг хүчин шинэ засгийн газрыг эмхлэн байгуулж, өөртөд нь ба гэр булийн гишүүдэд нь аюулгуй байдлын баталгаа өгсөн цагт огцроход бэлэн байна гэж тэрээр бур 3-р сард хэлсэн билээ. Төлөвлөгөөг бүх тал сайшаав. Гэвч нэг сарын дараа Салех түүнд гарын үсэг зурхаас гэнэт татгалзсан билээ. Одоо тэрээр амлалтаа биелүүлэх бол уу?