«Владимир Путин ЗСБНХУ-ыг сэргээж байна» гэж өрнөдийн хэвлэл ОХУ-ын ерөнхий сайдын энэ долоо хоногт» Известия» сонинд нийтлүүлсэн өгүүллэгийг тайлбарлажээ. Өрнөдэд мөн өгүүллэгийг анхааралтай уншаагүй байх. Ийм узэл санаа гэнэн гэж Путин өгүүллэгдээ анхааруулсан байна. Гишүүн орнууд нь улс төрийн бүрэн эрхтэй байх эдийн засгийн хүчирхэг нэгдэл-Евразийн холбоог байгуулах тухай өгүүлсэн юм. Гаалийн холбооны эдийн засгийн нэгдсэн орон зай төлөвшсөн үед Орос, Белорус, Казахстан  гурван улсын ирээдуй ямар болохыг Владимир Путин өгүүллэгдээ хөндөн бичжээ. Ерөнхий сайд эдгээр улсын ирээд үйг өнөө дэлхийн нэгэн туйл болж, Европыг Ази Номхон далайн бус нутагтай холбоход зохих үүрэг гүйцэтгэх Евразийн холбоотой холбон үзэж байна. Эдгээр гурван улсын Гаалийн холбоо ажиллаж байна. Эдийн засгийн нэгдсэн орон зай 2012 оны 1-р сарын нэгнээс ажиллаж эхлэнэ. Путин Эдийн засгийн нэгдсэн орон зайг өгүүллэгийнхээ эхэнд танилцуулаад түүнийг « дээрх гурван улс төдийгүй зөвлөлтээс хойшхи орон зайд бий болсон бүх улсын хүвьд түүхэн үе « хэмээн нэрлэв. Цагаачлал, хилийн бух саад тотгорыг арилгасан Эдийн засгийн нэгдсэн орон зайд багтах улс орнуудын иргэд хаана оршин сүүх, боловсрол эзэмших, ажиллахыг чөлөөтэй сонгож авна. Түүнчлэн бизнес эрхлэгчид Орос, Белорус эсвэл Казахстанд ажиллахаа өөрснөө шийдвэрлэнэ. Путин зөвлөлтээс хойшхи орон зайд бий болсон улсуудыг нэгтгэх санал аль хэдийнэ дэвш үүлсэн  гэж улс төр судлаач Сергей Черняховский «ОДХ» радиод ярилцлага өгөхдөө тэмдэглээд: «ЗХУ бутрасан нь геополитикийн ноцтой сүйрэл гэж Путин хэлснийг бид санаж байна. Мөн энэ нь зөвлөлтээс хойшхи орон зайд бий болсон улс орнуудыг нэгтгэх замаар хийсэн анхны бодит алхам гэж тэрээр Гаалийн холбооны тухай баримт бичгуудэд гарын үсэг зурах үеэр хэлсэн билээ. Анхын алхамын дараа  ээлжит алхам хийдэг. Одоо тэрээр мөн чиг бодлогоо үрэглжлүүлж, Евразийн холбооны талаар өгүүлж байна» гэв. Евразийн холбооны төсөл бол Владимир Путиныг 2012 оны сонгуульд ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө өрсөлдөхөд урамшуулсан гол хүчин зүйл хэмээн Сергей Черняховский үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Путин үүнийг үйл ажиллагааныхаа гол зорилт болгох байх гэж Путин үзэж байна. Тэрээр 4-5 улсыг нийт олны дэмжлэгээр ингэж нэгтгэвэл түүхэн үүрэг гүйцэтгэнэ. Путин засгийн эрхэнд зүгээр л ахин гарах гээгүй. Тэрээр том зорилтыг бийлүүлэх төлөвлөгөөтэй байна» гэв. Евразийн төсөл бол нээлттэй төсөл юм гэж Владимир Путин онцлов. Төсөлд нэгдэгсэд бусад тунш юуны түрүүнд хамтын нөхөрлөлийн орнуудтай нэгдэхийг сайшаан дэмжиж байна. Харин ямар ч улсыг яаруулж тухирах гээгүй. Интеграцийн төсөлд нэгдэх нь Орос улсын зарим хөршийн»европын сонголтод» огт харшлахгүй гэж Путин онцлов. Евразийн  холбоо хэнтэй ч сөргөлд өхгүй. Тус холбоо эрх чөлөө, ардчилал, зах зээлийн хүүль ёсоор нэгдсэн Их Европын сайлшгүй нэг хэсгийн хүвьд иж бүрэн зарчим дээр төлөвших юм.