Европын зөвлөлийн парламентын ассамблейгээс «Ардчиллын төлөө түнш» статус Палестинд олгов. Палестины Үндэсний засаг захиргааны удирдагч  Махмуд Аббас Палестины тусгаар тогтнилыг хүлээн зөвшөөрч, бүрэн эрхт гишүүнээр байгууллагад элсүүлэх мэдүүлэг НУБ-д  өргөж барьсаныг нийтээр мэднэ. ЕХ-оос дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна гэж Аббас Страсбургад Европын зөвлөлийн парламенитын ассамблейн намрын чуулган дээр мэдэгджээ. Европын зөвлөлийн парламентын ассамблей дахь шинэ статус нь санал өгөх эрхгүйгээр ассамблейн хуралдаанд байлцах эрх  Палестины төлөөлөгчдэд олгож байна. ЕХ үүгээр хязгаарлалгуй  НУБ-д мэдуулгий нь дэмжинэ гэж Палестин найдаж байна. Мөн ойрхи дорнодын «дөрвөлийн» зарчмын үндсэн дээр Израильтэй хэлэлцээг сэргээхэд Палестин бэлэн байна гэж Аббас батлан илэрхийлээд: «Бидний санаачилга энхийн шинж чанартайг батлахад бэлэн байна. Бид хүч хэрэглэх ба  терроорын ажиллагааны бүх илрэлээс татгалзаж байна» гэв. Иордан голын баруун эрэг ба Газын зурвас дахь израилийн суурингууд саад тотгор болсоор байна. ЕХ-оос энэ мөргөлдөөнийг зохицуулахад хувь нэмэр оруулна гэж Палестин найдаж байна. Гэвч ЕХ шийдвэрлэгч үүрэг гүйцэтгэж чадахгуй байх гэж Оросын ШУА-ийн Европын хүрээлэнгийн шинжээч Николай Кавешиков үзэж байна. ЕХ израилийн ч палестины ч ард түмнүүдийн ашиг сонирхолд нийцэх эв зүйгээр  зохицуулах арга барилыг хэрэглэхийг  шаардаж байгааг тэрээр дурдаад: «Энэ нь тодорхой бус томъёлол байна. Харамсалтай нь ЕХ мөргөөлдөөнд татагдан оролцогчдод нөлөөлөх хязгаарлагдмал хэрэгсэлтэй байна. Хямралын зохицуулалт юуны туруунд АНУ-аас шалтгаалж байна. Гэвч Палестиныг тусгаар улс хэмээн зарлах ямар ч шийдвэрт хориг тавьна гэж АНУ мэдэгджээ» гэж хэллээ. Нутаг дэвсгэрийн маргаантай асуудалын шийдвэр бол Палестин Израилийн хоорондын эн тайван харилцааг цаашид хөгжүүлэх баталгаа мөн гэж Ойрхи Дорнодын байдлыг зохицуулахад зуучлаж байгаа дөрвөн этгээд үзэж байна. Мөргөлдөөнд хамрагдсан талууд өөрснөө гурван сарын дотор тохиролцох ёстой гэж ОХУ,АНУ болон ЕХ,НУБ үзэж байна. Харин Палестин Израиль хоёр харилцан найр тавихгуй байгааг харгалзах хэрэгтэй гэж Оросын ШУА-ийн Олон улсын харилцаа, дэлхийн эдийн засгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Георгий Мирский тэмдэглээд: « Хэлэлцээний шинэ үе эхлэж, өөрчлөлт гаргана   гэж үзэх ямар ч үндэс үгүй. Юу гэвэл талууд байр сууриа өөрчлөхгүй байна. Олон улсын дөрвөн зүүч хэлэлцээ хийхийг тэдгээрт уриалж,НУБ-ын АЗ-ийн 242 тоот тогтоолоор бур 1967 онд зарлан мэдээлсэн «Израиль 1967 оны зургаан өдрийн дайны үеэр эзлэсэн нутгаас гарах ёстой» гэсэн байр суурийг  хэдэн арван жил баримтласаар байна.Энэ нь тус тогтоолын гол зүйл анги»  гэв. Европын зөвлөлийн гишүүн бур 17 улс  1967 оных хил хязгаараар нь Палестин улсыг хүлээн зөвшөөрөөд байна. Европын зөвлөлийн парламентын ассамблейн хуралдааны дараа Махмуд Аббас  Франц,Португали ба Латин Америкийн орнуудаар аялахаар мордов. Эдгээр улс НУБ-ын АЗ-ийн санал хураалтын үеэр  өөрийг нь дэмжинэ гэж Палестин найдаж байна. ОХУ Палестиныг тусгаар улсын хувьд аль хэдийнэ хүлээн зөвшөөрсөн бөгөөд Москва одоо ч дэмжлэг үзүүлэх юм.