Зураач, сэтгэгч Николай Рерихийн мэндэлсний 137 жилийн ойд  зориулсан дурсгалын арга хэмжээнүүд өчигдөр Санкт-Петербургад эхэллээ. Их сургуульд гурван өдөр үргэлжлэх бага хуралд оролцогчид Рерихийн өвийг хэвээр хадгалах асуудал болон  түүнийг музей ба сурган хүмүүжүүлэх ажилд ашигласан туршлагыг  авч үзэж хэлэлцэнэ. АНУ,Монгол улсын эрдэмтэд бага хуралд оролцоно. Нью Йорк дахь Николай Рерихийн музейн сангаас үзэсгэлэнг гаргах юм. Бага хуралд оролцогчид өнөөдөр их зураач,сэтгэгчийн  төрсөн өдөр хөшөөнд нь цэцэг өргөнө. Рерихийн нэрэмжит олон улсын шагнал гардуулах ёслол маргааш болно. Москвагийн нэрд гарсан хүүхдийн мэс засалч Леонид Рошаль, Санкт-Петербургийн  хүүхдийн зохиолч,жужигчин,багш Алексей Шевченко нар энэ оны шагнал хүртэгсэдийн дотор байна.