Олон улсын намрын 7-р яармаг энэ сарын 17-20-нд БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотноо болно. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар Хятад, Голланди, Германи, Малайзи, Швейцар, Австрали,Их Британи, Тайван гээд олон орны компаниуд үзсгэлэн-яармагт оролцоно. 300 орчим пуус автомашин,цахим, барилга,хөдөө аж ахуй, хими, эм, хүнсний  аж үйлдвэрийн  бүтээгдэхүүний загваруудыг үзүүлэх юм. Хятадын гол төлөв   хөрш зэргэлдээ Ляонин мужийн үйлдвэрлэгчид урьдын нэгэн адил түрүүлэхийг Умард Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэмдэглэжээ. Олон улсын бараа таваарын яармаг Пхеньянд жилд хоёр удаа хавар, намар ажилладаг.