Ерөнхийлөгч Башар Асадын дэглэмтэй яриа хэлцээ хийхгүй гэж ардчилсан өөрчлөлтийн төлөө эвсэлд нэгдсэн сирийн дотоодын сөрөг хүчин ахин мэдэгдлээ. «Бид дэглэмтэй яриа хэлцээ хийхгүй» гэж Ардчлсан өөрчлөлтийн зохицуулах хорооны удирдлагын гишүүн Абдель Азиз Хейер Дамаскад хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Хэвлэлийн бага хуралд оролцогчдын хэлснээр бол сирийн эрх баригчид яриа хэлцээг» хямралаас гарах замыг эрэх биш эрх баригч дэглэмийг өөрсдөд нь  илүү ашигтайгаар харуулахад ашиглана». Зохицуулах хорооны гишүүд  улс оронд хүч хэрэглэх ажиллагаа гаарсаны хариуцлагыг эрх баригчдад ногдуулж, хямралаас гарахаар хүч хэрэглэх нь түгшүүртэй байдлыг л даамжруулж байгааг онцлов. Үүний хамт Зохицуулах хорооны гишүүд  арми, аюулгуй байдлын хүчийг гудамжуудаас гаргаж, аллага, хүүль бус баривчлагыг зогсоож, улс төрийн бүх хоригдолыг суллаж, энх тайван жагсаал хийх эрхийг хүлээн зөвшөөрсөн нөхцөлд хямралаас гаргах  улс төрийн арга замыг эрэхэд бэлэн байна.