Өчигдөр тэд АНУ-ы нийслэлийн төв цэцэрлэгт гудамжад жагсаж, Афганистан, Иранд хийж буй дайныг  шийдвэртэй эсэргүүцэж, нийгэм, эдийн засгийн шудрага ёс тогтоохыг шаардав. 9-р сарын 17-оос хойш Нью Йоркийн биржийн Уолл-стрит гол гудамжад тэмцэл хөдөлгөөн явуулж буй идэвхтнуудийг дэжмжсэн  энэ удаагийн жасаал пүрэв гаригт Вашингтонд эхлэв. Эхлээд тэмцэл хөдөлгөөнд оролцогчид  Цагаан ордноос холгүй Эрх чөлөөний талбайд жагсаал хийлээ. Дараа нь Худалдааны танхимын төв байрны дэргэд болон хахуульдагч компаниудын төв байрнууд орших Кей –стрит гудамжад жагссан байна. Жагсагчид санхуугийн зальт ажиллагааг зогсоож, баян нь ядуугаас илүү их татвар төлөх  татварын шудрага систем тогтоохыг шаардаж байна.