БНХАУ-ын дарга асан Зян Зэминь нас нөгчсөн эсвэл бие нь тааруухан байна гэсэн цуу яриа тархснаас хойш тэрээр нийт олны өмнө анх удаа гарч ирж харагдсан тухай АП агентлаг өнөөдөр мэдээллээ. Зян Зэминь хятадын хүүчин ба өнөөгийн нэрт  улс төрчидтэй хамт Бээжинд 1911 оны Синьхайн хувьсгалын 100 жилийн ойн баяр ёслолд байлцав. Зэминь Хятадын эрх баригч КН үндэслэн байгуулагдсаны 90 жилийн ойн ёслолд оролцоогцуй учраас БНХАУ-ын дарга асан зүтгэлтэн нас нөгчсөн тухай мэдээллийг гол төлөв интернет хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархаасан билээ. Тус орны эрх баригчид эдгээр цуу яриаг няцаав.