Төрийн тэргууний албан тушаалаасаа ойрын өдрүүдэд огцроно гэж Йемений ерөнхийлөгч Али Абдалла Салех өчигдөр мэдэгдлээ. «Ойрын өдрүүдэд албан тушаалаасаа огцрох бодолтой байна « гэж ерөнхийлөгч хэлснийг Ройтер тэмдэглэв. Засгийн эрхэнд 30 гаруй жил байгаа Али Абдалла Салехыг огцоруулахыг шаардсан засгийн газрын эсрэг тэмцэл хөдөлгөөн 2-р сард Йеменд эхлэж өдгөө хүртэл үргэлжилж байна. Өрнөдийн хэвлэл мэлээллийн хэрэгсл үүдийн уламжласнаар ардын тэмцэл хөдөлгөөний явцад хүчний байгуулагагынхтай мөргөлдсөний уршгаар олон зүүн хүн амь үрэгджээ. Персийн булангийн арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн төлөвлөгөөний дагуу  улс төрийн хямралаас гарах асуудлаар 9-р сарын дундуур Йеменд хийсэн хэлэлцээ тасалдан зогсов. Салех өөрийн орлогчийг хэлэлцээ хийх төлөөлөгчээр томилжээ. Дээрх зөвлөлийн төлөвлөгөөнд ерөнхийлөгч гарын үсэг зураагуй үед хийх ямар ч хэлэлцээ олон нийтийг төөрөгдүүлэх гэсэн оролдлого, цаг алдсан хэрэг гэж йемений сөрөг хүчин мэдэгдээд яриа хэлцээ хийхээс татгалзсан юм.