0Японы осолд орсон “Фукусима-1”АЦС-ийн 1-р реакторын дамжуулах хоолойнуудын устөрөгчийн концентрацийн хэмжээ 2%-иар нэмэгдсэн байна. Үүнээс үүдээд эрчим хүчний блокт дэлбэрэлт болох эрсдэлтэй боллоо. Одоохондоо дэлбэрэлт болохгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Устөрөгчийн концентрацийг багасгахын тулд 1-р эрчим хүчний блокын дамжуулах хоолойнуудад азот шахахаар төлөвлөөд байна. Урьд нь ийм аргаар осолд орсон реакторын дотоод хаалтнаас дуслаж байсан энэ хийг зогсоож чадсан юм. Гуравдугаар сарын газар хөдлөлтөөс болж осол гарсан “Фукусима-1” АЦС-ийн 3 реакторын байшинг эвдлэх гол шалтгаан нь устөрөгчийн дэлбэрэлт болсон билээ