Өмнөд Йеменийн Аден хотын цагдаагийн харуулын газарт дэлбэрэлт болсны улмаас нэг цагдаа амь насаа алдаж 5 нь шархадсан байна. Дэлбэрэлтийг зохион байгуулагчдыг хайж байна. Энэ оны 1-р сараас эхлэн Йемен улсын хот тосгон болон мужуудад ерөнхийлөгч Али Абдалла Салехийг огцруулах болон ардчилсан өөрчлөлт хийхийг шаардсан засгийн газрын эсрэг жагсаал цуглаан үргэлжилсээр байгаа билээ. Засгийн газрын эсрэг омгынхны зэвсэгт хүчин болон “Аль-Каида” байгууллагын алан хядагчид сүүлийн саруудад нефтийн хоолойнуудыг удаа дараа дэлбэлсэн байна. Үүнээс болж тус улсад нэг тэрбум долларын хохирол учраад байна.