ОУВС Европ болон ОУ-ын эдийн засгийн төлвийн тухай илтгэлээ нийтэллээ. Европын талаарх таамаг тийм сайн биш байна, 2012 онд эдийн засгийн өсөлтийн хурд нь 1,8% хүртэл буурна гэж ОУВС-гийн Европын удирдлагын захирал Антонио Боргес мэдэгдсэн байна. “Эдийн засгийн харалган бодлогоос” болж муудах АНУ-ын эдийн засгийн байдлын талаар санаа зовж байгаагаа тэр бас илэрхийлсэн байна. Харин Орос улсын хувьд гэх юм бол эдийн засгийн байдал нь аюулгүй бөгөөд өөдрөг таамаглалтай байна гэж Антонио Боргес мэдэгдээд: «ОУ-д 2012 онд эдийн засгийн өсөлт 4% байна гэж бид таамаглаж байна. Оросын эдийн засаг хамааралтай байгаа нефтийн үнэ хэлбэлзэж байгааг тооцож үзэх юм бол энэ тоо багасаж болно гэдгийг бид үгүйсгэж чадахгүй. Эдийн засгийн өсөлтийг хурдасгах сайхан боломж ОУ-д байгаа хамгийн гол нь аж үйлдвэрийн салбарыг бэхжүүлж, эдийн засгаа нэг түншээс хамааралгүй болгож, нефтийн хамаарлыг бууруулах зорилт тавих шаардлагатай байгаа юм. Улс орныхоо санхүүгийн байдлыг бэхжүүлхээс л эхлэх хэрэгтэй бөгөөд харин мөнгө-зээлийн салбар болон валютын бодлогод тусгай багц арга хэмжээ авах шаардлагатай. Юуны түрүүнд мөнгөний ханшны уналтыг багасгах, дамын наймааны капиталын урсгалыг устгах хэрэгтэй юм. Оросын засгийн газар болон ерөнхийлөгч хөрөнгө оруулалтын уур амьсгалыг сайжруулна» гэж мэдэгдсэн билээ. Бидний мэдэгдээд байгаа хэд хэдэн асуудлыг шийдсэн нөхцөлд ОУ-д өсөлт болон тогтвортой байдлын сайхан ирээдүй байна гэж Антонио Боргес хэллээ.