Янз бүрийн улсуудын дэглэмийг солих нэг талыг барьсан хориг арга хэмжээг НҮБ-аар дамжуулан хууль ёсны болгохыг ОУ цаашид ч тэвчихгүй гэж ерөнхийлөгч Д. Медведев ОУ-ын АЗ-ийн гишүүдтэй хийдэг байнгын уулзалтын үеэр мэдэгдлээ. НҮБ-ын АЗ дээр барууны орнуудын оруулсан Сири улсын талаарх тогтоолын төслийг эсэргүүцсэн оросын төлөөлөгчдийн байр суурь нь ёс зүйгүй зүйл биш сайтар бодож цэгнэсэн, олон улсын эрх зүйн бодлогод нийцсэн хариулт байсан юм гэдгийг тэрээр ойлгууллаа. Дэлхий дахины хувь заяаны онцгой хариуцлагыг үүрч байгаа НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүдийн зорилго бол өөрийн зорилтыг цэргийн аргаар шийдэх боломж олгосон баримт бичгийг батлуулах гэсэн оролдлогыг гаргуулахгүй байхад оршиж байгаа гэсэн ойлголтыг ОУ олон улсын бодлого дээр баримтладаг юм гэж төрийн тэргүүн онцлон тэмдэглэсэн байна. 10-р сарын 4-нд Орос, Хятад улсууд хориг тавих эрхээ эдэлсэн баримт бичиг бол сирийн төр засаг сөрөг хүчийг нухчин дарах ажлаа үргэлжлүүлэх юм бол хориг арга хэмжээ авна гэдгийг тусгаснаас биш гадны цэргийн хүчээр хөндлөнгөөс оролцох боломжгүй болгох зүйлийг дурдаагүй байсан юм. Д. Медведев үүнд онцгой анхаарал хандууллаа: «Тогтоолыг зохиогчид бидний эмзэглэн болгоомжилсон зүйлийг тооцоогүй бөгөөд энэ сөргөлдөөнд гадны цэргийн оролцоо байх ёсгүй гэсэн энгийн зүйлийг тогтоолын төсөлд оруулаагүй юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэдэг нь бид бүхэнд ойлгомжтой байна гэж би бодож байна. НҮБ-ын АЗ дэх манай түншүүд зохих журмын дагуу ливийн байдлыг давтахыг үгүйсгээгүй байгаа нь харагдаж байна.Утсаар ярилцах болон биеэрээ уулзаж байхад “манай” нөхдүүд надад нэг бус удаа Сири бол Ливи биш гэдгийг бид ойлгож  байна гэж ярьдаг байсан юм. Санал болгосон тогтоолд бичсэн зүйлүүд дахиад л зэвсэг хэрэглэх боломжийг нээж өгсөн байна. ОУ болон манай түншүүд ийм үйл ажиллагааг зөвшөөрсөн хоригийг хэзээч зөвшөөрөхгүй нь ойлгомжтой» гэж тэр ярилаа. Сирийн төр засаг болон сөрөг хүчинтэй харилцаагаа зохицуулж болох Сирийн сөргөлдөөнийг зохицуулах үзэл баримтлалыг Москва, Бээжин хоёр НҮБ-д санал болгосон гэж Медведев мэдээллээ. Сири улсын удирдлагууд улс орондоо өөрчлөн байгуулалт хийх ёстой, хэрвээ үүнийг хийх чадваргүй бол огцорохоос өөр зам байхгүй гэсэн зарчмын байр суурийг ОУ баримтлаж байгаа гэж ерөнхийлөгч хэллээ. ОУ бол Башар Асадын өмгөөлөгч биш, Сири улсад энхийн эсэргүүцлийг нухчин дарж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдгийг Москвад удаа дараа мэдэгдэж байсан. Сирийн  шийдэмгий сөрөг хүчнийхэн өөрсдийн хэт даврах үзлээ нуухгүй байгаа бөгөөд алан хядах ажиллагааны арга барилд шилжиж байгааг сүүлчийн үйл явдал гэрчилж байна гэж НҮБ-д суугаа ОУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдлээ. Тэдний энэ байдалд Сирийн одоогийн төр засгийг хууль бус байдалтай болгож байгаа гадаадын ивээн тэтгэгчдийн үзэл нэвт шингэсэн нь ажиглагдаж байна. ОУ Дамаскын эсрэг сөргөлдөөн үүсгэх, тулган шаардалт тавихын эсрэг байна. Башар Асадын зарлаад байгаа өөрчлөлтийг хурдан хийж, дотоодын яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх замаар л хямралаас гарна гэж Москва үзэж байгаа юм. Хойд атлантын эвсэл Ливи улсад тохиолдсон шиг өөрт нь тааламжтай байгаа дэгийг НҮБ-ын АЗ-өөр батлуулж заншуулахыг ОУ хэзээч хүлээн зөвшөөрөхгүй.