Оросын “Паллада” далбаат онгоц, олон улсын экспедицээсээ Владивосток хотод эргэж ирлээ. Номхон далайн ай савд “Паллада” далбаат онгоц 3 сар хөвөхдөө 13 мянган миль замыг туулжээ. Далбаат онгоц АНУ, Канадын 7 боомтод зочилсон байна. Энэ экспедицийг оросын далайчид Аляскаг нээсний 270 жилийн ой, Юрий Гагарин сансарт ниссэний 50 жилийн ойд зориулсан юм. Энэ далбаат онгоцийг 1989 онд польшийн Гданьск хотын хөлөг онгоцны үйлдвэрт бүтээсэн юм. “Паллада”-г 18 узлээс илүү хурдалдаг дэлхийн хамгийн хурдан далбаат онгоцны хувиар “Гиннесийн дээд амжилтын” номонд бүртгэсэн юм.