Дэлхийн нүүрсний томоохон орд газрын нэг Таван толгойг эзэмших тухай гадаадын компаниудтай хийх хэлэлцээрийг Монгол улс сэргээлээ. Хэлэлцээрийн эхний уулзалт 10-р сард болно гэж The Wall Streem Journal сонин мэдээлсэн байна. Орд газрын баруун хэсгийг эзэмших хэлэлцээнээс 7-р сард гаргасан Япон, Солонгос улсууд энэ удаагийн хэлэлцээрт оролцох юм байна. Орд газрыг эзэмших тухай гэрээнйи нөхцлийг талууд хэлэлцэх асуудал хэдэн сар ч үргэлжилж мэднэ. Монгол улсад 2012 оны 6-р сард болох парламентийн сонгуулийн өмнө гэрээнд гарын үсэг зурах нь үндсэн зорилт юм. Монгол улс 2011 оны 7-р сард тендер явуулсан ба үүний дүнд хятадын Шенхуа энержи Ко 40%-ийг, америкийн Пибоди Энержи 24%-ийг, ОТЗ компанийн тэргүүлсэн монгол, оросын компани 36%-ийг тус тус эзэмшихээр болсон юм. Одоог хүртэл энэ тендерийн дүнг албан ёсоор батлаагүй байгаа юм.