Башар Асадын гэр бүлийн гишүүд гадаадад байгаа үл хөдлөх хөрөнгөө зарж эхэллээ гэж “Аль-Жазира” телевиз мэдээллээ. Лондоны үнэ хаялцуулах худалдаанд тавьсан Асадын гэр бүлийнхний байшин, байрнууд 15 сая доллароор үнэлэгдэж байна. Сирийн ерөнхийлөгчийн хамаатанууд Лондоноос гадна Испани, АНУ-д байгаа үл хөдлөх хөрөнгөө зарах бололттой. Сирийн байдал түгшүүртэй хэвээрээ байна, хатуу арга хэмжээ авч байгаа ч гэсэн төр засаг нийгмийн эсэргүүцлийг дарж чадахгүй байна гэж тус телевизийн суваг тэмдэглэсэн байна.