ОУ-ын хөл бөмбөгийн шигшээ баг Европын аврагад оролцох эрхтэй боллоо. Жилинд болсон Евро-2012 шигшин шалгаруулах тоглолтын үеэр Словакын багыг 1:0 харьцаатайгаар өчигдөр хожсон байна. Тоглолтын 70 дахь минутад словакын хамгаалагчийн хөлнөөс ойсон бөмбөгөөр Алан Загоев гоол хийсэн байна. ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев “Твиттер” дэх өөрийн микроблогдоо ялалт байгуулсан оросын хөл бөмбөгчидэд баяр хүргэжээ. Оросын хөл бөмбөгчид 20 оноотой болсон ба Арменийн багаас гурван онооны илүүтэйгээр тэмцээний В бүлэгт түрүүлж явна. Шигшин шалгаруулах тэмцээний сүүлчийн тоглолт 10 –р сарын 11-нд болох юм. Оросын баг Андоррагийн багтай тоглоно.