Лхагва гаригт АНУ-д таалал төгссөн Apple корпорацийн ерөнхий захирал асан Стив Жобсыг буддын шашны ёс жаягаар оршуулна. Технологийн хүрээнд дэлхийн алдартай шинэчлэгч 56 настай Стив Жобс удаан хугацаагаар өвдсний улмаас лхагва гаригийн орой бурхан болсон юм. Тэр өөрийн итгэл үнэмшлээрээ буддын шашинтан байсан юм. Тэрээр 1973 онд Энэтхэгт аялаж явахдаа энэ шашинд орсон бөгөөд үүний төлөө тэр АНУ-ын хүмүүнлэгийн коллежоо хаясан юм. Apple-г үндэслэн байгуулагчийн нэг эх орондоо мулзан толгойтой энэтхэг үндэсний хувцастай эргэж ирсэн байна. Сакрамента хотын төлөөлөгчдийн ярьж байгаар амралтын өдрүүдэд болох оршуулгын ажилд түүний хамгийн ойрын төрөл төрөгсөд оролцоно гэж зарим ХМХ-үүд мэдэгдэж байна.

Гэрэл зураг