Пакистаны хүн амд зориулсан хүнсний үндсэн бүтээгдхүүн зэрэг зайлшгүй шаардлагатай 37 т ачааг ОУ-ын ОБЯ-ны нисэх хүчин хүргэлээ. ОХУ-ын ОБЯ-ны хэвлэл мэдээлэлийн удирдах алба энэ тухай Интерфакс агентлагт мэдээлсэн байна. ОУ-ын ОБЯ-ны Ил-76 онгоц өчигдөр орой Пакистаны Карачи хотын нисэх буудалд газардсан байна. Оросын аврагчид Пакистан улсын хүн амд майхан, хөнжил, мото помп, ус цэвэрлэгч төхөөрөмж, загасны лаазалсан мах, элсэн чихэр, будаа хүргэж өгсөн байна.