«Хятадын тагнуул» гэгчтэй холбоотой хэнээрхэл улам олон улсыг хамарч байна. Бээжингийн эдийн засгийн тагнуулын эсрэг  хүчин чармайлтыг идэвхжүүлэхийг АНУ холбоотнууддаа уриалав. Германи бүр өнгөрсөн онд Хятад улсыг  кибер аюулын ба  аж үйлдвэрийн нууцыг хулгайлагч  төв хэмээн нэрлэжээ. С-300 пуужингийн цогцолборын тухай мэдээлэл цуглуулсан хятадын тагнуулчийн хэргийг Орос улсад шүүн таслаж байна. Үнэхээр ноцтой аюул учирсан бол уу? Энэ асуудалд хариулахыг олон шинжээч түүний дотор хятадын орчин цагийн тагнуулын тухай мэдээллийг нэгтгэн дүгнэсэн оросын улс төрийн технологч Олег Глазунов оролдож байна. Хятадын тагнуулын алба бусдаас хамгийн олон ажилтантай гэсэн гол дүгнэлтийг хийжээ. Хаана ч оршин сууж байгаа хятад гаралтай хүмүүсийг хамтын ажиллагаанд татан оролцуулах зарчмыг баримталж байна. Хятадын тусгай албад тагнуулын сүлжээг аль болохоор өргөжүүлэх стратегийг даган мөрдөж байна. Ийм зорилгоор Улсын аюулгүй байдлын яам цагаачлалыг дэмждэг. Учир нь хятад иргэн хаана ч байсан  эх орондоо үнэнч байх болно гэдэгт итгэж байна. Энэ нь тэднийг ашиглаж болно гэсэн үг.

    Хятадын эгэл жирийн иргэд мэдээллийг цуглуулахдаа өөрсдийгөө нуун далдлахыг оролдохгүй байна. Глазуновын мэдээлснээр Хятадтай хил залгаа оросын Алс Дорнодод маш олон хятад хүн орон нутгийн оршин суугчдад нисэх онгоцны блокыг худалдахыг санал болгож байна. Тэгэхдээ хятадууд албан ёсоор худалдан авч байгаа техникийн эд ангийг нууцаар худалдан авдаг. Дашрамд хэлэхэд Москвад саатуулж, хэргий нь шүүхэд шижүүлсэн хятадын иргэн Тун Шэнъюны тухайд ч тийм байна. Тэрээр Хятад улс Орос улсаас аль хэдийнэ худалдан авч, бөөнөөр үйлдвэрлэж буй С-300 пуужингийн цогцолборын тухай баримт бичгийг худалдаж авахыг оролдов. Тэргүүний ангилалын зэвсэг техник өөрсдөд нь худалдаж байна гэдэгт Бээжин итгэхгүй байна. Хамгийн гол нь хятадын тал  хөршийнхөө  худалдах гээгүй  байлдааны техникийг өөрөө үйлдвэрлэхийг хичээж байна гэж интернет-тагнуулын талаархи  шинжээч Андрей Масалович «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө тэмдэглээд: «Оросын зэр зэвсгийн төлөө хятадын тагнан турших ажиллагаа ганц тохиолдол, ганц төрлийн зэвсгээр  хязгаарлагдахгүй байна. СУ-33, пуужин, нисэх онгоц тээгч хөлөг онгоц хүртэл оросын нэлээд амжилттай төрлийн зэвсгийг хуулах нь Хятадын хувьд урьтлал болсон. Тус улс хуулан үйлдвэрлэж  болох бүхнийг ямар ч замаар хамаагүй гартаа оруулж  авах стратегийг баримталж байна» гэв.

     Хятадын тагнуул АНУ-д ч  бэрхшээл учруулав. Маш олон хятад хүн АНУ-д амьдардаг. Америкийн тусгай албад хэн нь үзэл суртлын цагаач, хэн нь ажиллагаагаа маш сайн нуун далдласан тагнуулч вэ гэдгийг тэр болгон илрүүлж чадахгүй байна. Хятадын хүний эрх хамгаалагчид, коммунизмтэй тэмцэгчид  үнэн хэрэг дээр хятадын тусгай албаны тагнуулч байсан нь илэрсэнтэй холбоотой шуугиан  Вашингтонд  удаа дараа дэгдсэн билээ. Мэдээжээр кибер аюул тулгарсан. АНУ үүнтэй холбогдуулан Хятадыг олонтаа дайрч давшлав. Хакерууд  Gmail шуудангийн сервис  хэрэглэж буй  хэдэн зуун хүний бүртгэлийн бичлэг болон америкийн дээгүүр албан тушаалтай түшмэдийн аккаутыг дайран задласан тухай америкийн Googl компани 6-р сард мэдээлсэн билээ. БНХАУ-ын засгийн газар ийм кибер дайралтын цаана байна гэж Вашингтоны зарим этгээд мэдэгджээ. Хятадын тусгай албад маш олон хүнийг ажиллуулж байгаагаараа онцлогтой. Мэргэжилтнүүд  хятадын тусгай албадыг «ямар ч хогийг сордог  тоос сорогчтой»  зүйрлүүлж байна.