“Лайнер” стратегийн пуужинг ОУ-д амжилттай туршлаа. Энэ пуужингаар ойрын үед тэнгисийн цэргийн флотыг зэвсэглэнэ. Хойд флотын “Дельфин” төслийн шумбагч онгоцуудыг  “Лайнер” пуужингийн цогцолбороор тоноглоно гэж ТЦФ-ын жанжин штабын эх сурвалж мэдээлсэн байна. Ингэснээр Баруун хойд бүлэглэлийн атомын шумбагч онгоцууд 2030 он хүртэл байлдааны өндөржүүлсэн түвшинд байх болно. “Екатеринбург”, “Тула” атомын аврага шумбагч хөлөг онгоцнуудаас хөөргөсөн  “Лайнер” тив алгасагч баллистик пуужингуудын туршилт амжилттай болсон юм. Мөн ОУ-д гурван үе шаттай тив хоорондын “Булава” баллистик пуужинг турших ажил үргэлжилсээр байгаа билээ. Одоогийн байдлаар 15 удаа хөөргөснөөс 8 нь л амжилттай болоод байна. “Лайнер”, “Булава” хоёр бол өрсөлдөгчид биш юм. Эхнийх нь шингэн түлштэй, хоёр дахь нь хатуу түлштэй юм. Тэд бие биеэ маш сайн нөхдөг гэж Төрийн Думын Батлан хамгаалах байнгын хорооны гишүүн, адмирал Владимир Комоедов тэмдэглээд: «Төгс зэвсэг гэж хаана ч байдаггүй. Ийм учраас янз бүрийн төрлийн зэвсгүүд бие биенээ орлож, дутууг нь нөхөж байдаг юм. Хатуу түлштэй пуужингууд хэрэглэхэд хөнгөн, хадгалахад аюулгүй юм. Тусгалыг нь холдуулж болно, харин  онолт нь л нарийн байх ёстой. Харин шингэн түлштэй пуужинд маш нарийн үйлчилгээ хэрэгтэй байдаг. Янз бүрийн системийг боловсруулж байгаа нь маш сайн, ганц нэг чиглэлд хөгжүүлэх юм бол дутагдлыг нь олоход маш хэцүү юм. Харин “Лайнер” бол нилээд хол тусгалтай, цэц сайтай юм. Одоо зэвсэглэлд байгаа “Синева” пуужинг маш гүнзгий шинэчлэж энэ пуужинг боловсруулсан юм» гэлээ.

   “Синева” пуужинтай харьцуулах юм бол “Лайнер” ПДХ системийг даван гарах шинэ боломжуудтай гэж олон шинжээчид үзэж байна. “Лайнер” пуужин, “Булава”-гаас хоёр дахин их бага чадлын цэнэгт хошуутай, нислэгийн зам нь ч хол юм. ТЦХ-ний мэдээлэлийн эх сурвалжаас үзэхэд “Лайнер” пуужингийн зуны туршилт 2011 онд дууссан байна. Үүний үр дүнд пуужинг бөөнөөр нь үйлдвэрлэж ашиглах шийдвэр гаргасан юм. Арай яарч буй юм биш үү? Адмирал Комоедов үгүй гэж тэмдэглээд "Хамгийн гол нь туршилтын үр дүн, телеметрийн бичлэг, пуужингийн өөрийнх нь техникийн байдал, үйлдвэрлэлд бэлэн байдал эдгээрийг бүгдий нь тооцон үзсэн» гэлээ.“Лайнер” пуужинг зэвсэглэлд оруулснаар ОУ-ын стратегийн цөмийн хүч улам хүчтэй болж байгаа юм. Олон хэлбэрийн байлдааны хэрэгслээр зэвсэглэснээр дайны аюул заналыг шуурхай тусган авахад тус болно.