«Формула-1» авто уралдааны нэг үе 2014 оны  Олимпийн өвлийн наадмыг зохион явуулах Сочи хотноо 2014 онд явагдана. Уралдааны зам тавих ажлын санхүүжүүлэлт болон ерөнхий ивээн тэтгэгчийг эрэх талаар түвэг бэрхшээлтэй байна гэх мэт яриа мэдэгдэл ор үндэсгүй юм. Төслийг хариуцсан ОХУ-ын засгийн газрын дэд ерөнхий сайд Дмитрий Козак сонинуудын дэгдээсэн шуугианыг эцэслүүлэв. Сочид «Формула-1» уралдааны зам тавигдах уу гэсэн асуудалд бүр өнгөрсөн онд хариулт өгсөн билээ. 5 км урт зам Имеретийн хөндийд олимпийн спортын барилга байгууламжуудын дагуу  тавих юм. Урьдчилан дүгнэсээр төсөл 200 сая долларын өртөгтэй. «Формула-1» уралдааны  "Гран-при" үе 2014 оноос 2020 оныг дуустал явагдана. Талууд гэрээний хугацааг сунгаж мэднэ. Одоогоор ямар нэг өөрчлөлт  оруулахгүй гэж Дмитрий Козак хэлээд: «Формула-1» уралдааны бэлтгэл жигд явагдаж байна. Өртөгийг үндэслэж, уялдуулан зохицуулж байна. Зураг төслийг зохиож байна. Төслийг магадлан шинжлэх юм. Эдгээр нь зарчимийн бус асуудал»  гэв.

    Гэвч өмнө нь 2014 онд Сочид дэлхийн спортын хамгийн гол үйл явдал-өвлийн Олимп болох юм. Олимпийн спортын барилга байгууламжууд барих, дэд бүтэц, зам харилцаа байгуулах ажил дуусч байна гэж Дмитрий Козак сэтгүүлчдэд батлан илэрхийлээд «Одоо бид барилга байгууламжуудыг түршиж үзэх тэмцээнүүдэд бэлдэж байна. Эдгээр тэмцээн ойртох тусам төлөвлөгөө, арга хэмжээний тоо хэмжээ, биелүүлэх зорилтыг улам  тодруулна. Том барилга байгууламж тухайлбал  4-5 цэнгэлдэх хүрээлэн Роза Хуторт барих юм. Цэнгэлдэх хүрээлэн ашиглалтад оруулахаас эхлээд  сайн дурынхан ба боловсон хүчнийг бэлтгэх хүртэл нарийн төлөвлөгөөг боловсруулна» гэв. Олимпийн спортын бүх барилга байгууламж туршилтын уралдаанд 2012 оны 2-р сарын нэгэн гэхэд бэлэн байх болно. Өвлийн улиралд Сочид олимпийн 19 төрөлийн уралдаан тэмцээнийг зохион байгуулж явуулна.