Ерөнхийлөгч Башар Асад Израиль улс болон Персийн буланд байгаа АНУ-ын флотод халдана гэж сүрдүүлсэн гэх мэдээг Дамаск өчигдөр няцаалаа. Энэ суртал ухуулгын “бор шувууг” НҮБ-ын АЗ-д Сири улсын тухай санал хураалт болохоос хэдхэн цагын өмнө тараасан байна. Энэ нь тогтоолыг батлахад тус болоогүй боловч өдөөн хатгалага одоо ч мөн чанараа алдаагүй байна. Энэ “бор шувууг” иранын хууль бус “Фарс” агентлаг тараасан байна. Хэрвээ Барууныхан Сири улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс хүч хэрэглэн оролцох юм бол Сири, Израиль улсыг пуужингаар бөмбөгдөнө гэж Башар Асад Туркийн ГХЯ-ны тэргүүн Ахмед Давутоглуд ярьсан мэтээр тараасан юм. Дараа нь ливаны “Хезболлах” байгууллага бөмбөгдөлтөд хүч хавсрах бөгөөд Иран улс Персийн буланд байгаа АНУ-ын ТЦХ-ний эсрэг байлдааны ажиллагаа явуулна гэж хүртэл мэдээлсэн байна. Сирийг дайрхад сайхан шалтаг олсон байгаа биз. Сири улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох явдлыг үнэмшилтэй болгосон НҮБ-ын АЗ-ийн хэт нэг талыг барьсан тогтоолыг батлахын тулд л шүү дээ. Эхний ээлжинд одоогийн төр засгийг түлхэн унагах. Даанч хүсэл нь биелэгдсэнгүй. Гадаадынхны оролцоотойгоор нэр хүндтэй дэглэмийг түлхэн унагаасан ливийн хувилбар Сири улсад тус болохгүй гэдгийг Москва, Бээжингийн хориг тодорхой харууллаа.

   Энэ хориг биднийг зогсоож чадахгүй гэж Парис сүрдүүлж байна. ОУ тайлбарлах л болно гэж Вашингтон заналхийллээ. ОУ, Барууны хооронд сүүлийн үед болсон хамгийн хэцүү дипломат сөргөлдөөн боллоо гэж шинжээчид ярих үндэс нь боллоо. Америкчууд болон баруун европынханы дараачийн алхам нь ямар байх вэ гэдгийг шинжээчид таамаглан тархиа гашилгаж байна. Израиль, Ойрхи Дорнодын судалгааны хүрээлэнгийн ерөнхийлөгч Евгений Сатановский нэгэн болзошгүй хувилбарын талаар хэлэхдээ «НҮБ-ын тогтоолгүйгээр ч болохгүй юм гэж ер байхгүй. Иракт цохилт өгсөн шиг Сири улсад цохилт өгч болно. Энэ нь хамгийн багаар бодоход Парис, Вашингтон хоёрт ямар хэрэгтэй юм бэ? Сири улсын эргэн тойронд болж байгаа үйл явдлын санаачлагчид нь яах аргагүй энэ хоёр улс юм. Мэдээж хэрэг Саудын Арав, Катар, Түрк улсуудыг мартаж болохгүй. Сонгууль хаяанд ирчихээд байхад эдгээр үйл явдал нь зохих хүндрэл үүсгэнэ. Обама, Саркози хоёр сонгогчдынхоо өмнө тайлан тавих хэрэгтэй. Афганистан, Ирак, Ливи улсуудын зэрэгцээ АНУ, Франц хоёрт дахиад нэг дайн ямар хэрэгтэй юм болоо. Одоо бас Сири улс гэж том асуултад хариулт байхгүй л байна» гэлээ.

   Сирийн эсрэг тогтоол нь бүтэлгүйтсний дараа “улаан нүүрээ аврахын тулд” АНУ, ЕХ Дамаскын эсрэг нэг талын шинэ хориг арга хэмжээ авч магадгүй юм. Стратегийн үнэлгээ, шинжилгээний хүрээлэнгийн шинжээч, дорно дахины судлаач Сергей Демиденко, Барууныхан хүч хэрэглэх аргыг хэрэглэхгүй байх гэж үзэж байна. «Сири улсад хандах өөрийн үзэл суртлын байр суурийг Барууныхан өөрчлөх тэнхээ байхгүй. Харин одоо Башар Асадын эсрэг заналхийлэл, айлган сүрдүүлэлт их хэмжээгээр явагдана гэж би үзэж байна. Тэгэхдээ энэ бүхэн нь бодитой болно гэж би бодохгүй байна. Хэрвээ одоо Башар Асадыг түлхэн унагаах юм бол Сирийн бүх нутагт биш юмаа гэхэд зарим хэсэгт нь лалын хэт даврагсад засгийн эрхэнд гарна гэсэн үг. Барууныхан лалын хэт даврагсадтай ямар нэгэн стратегийн тохиролцоо хийхээр төлөвлөсөн байж болно гэхдээ ийм хувилбар байна гэхэд эргэлзээтэй л юм. Лалын хэт даврагсад гэдэг бол арабын улс төрийн хүрээний хамгийн хяналтгүй хэсэг юм. Сирийн дэглэмийг солино гэдэг энэ бүс нутаг дахь өөрийнхөө ашиг сонирхолд цохилт өгч байна гэсэн үг» гэж Сергей Демиденко ярилаа. Сирийн тогтоолд буцахын тулд Барууныхан Москва, Бээжинд үзүүлэх дарамтаа ихэсгэнэ гэж үзэж байгаа шинжээчдийн зөв байх бол уу. Харин шинээр хориг тавиулахгүйн тулд цаашид хэлбэрээ арай зөөлрүүлж мэдэх юм. Гэхдээ ихээхэн зүйл Дамаскаас өөрөөс нь шалтгаалах болно. Дотоод улс төрийн бодит шинэчлэл, сөрөг хүчинтэй хийх практик тохиролцоо зэргийг түүнээс хүлээж байна.