Оросын ВТБ банкны “охин” банк “ВТБ-24” ирэх долоо хоногоос эхлэн хятадын юанийн хадгаламж нээнэ гэж ВТБ банкны ерөнхийлөгч Андрей Костин өчигдөр Москвад мэдэгдсэн байна. Дунд болон урт хугацааны хадгаламж нээхэд юань бол ирээдүйтэй валют гэж шинжээчид үзэж байгаа юм. Энэ валют хүчтэй эдийн засгаар баталгаажсан учир түүнийг нөөцийн валютаар ашиглахыг аль эртнээс хэлэлцэж байгаа билээ. Хятадын юань чөлөөтэй хөрвөдөггүй учраас түүнийг хадгалах нь “хязгаарлагдмал байдалтай” гэж “ВТБ-24” банкны дэд ерөнхийлөгч Александр Свешников хэллээ. Хадгаламжийг private banking-ийн хүрээнд хүлээж авч байгаа, хамгийн бага хэмжээ нь 0,5 сая байх ёстой юм. “Энэ валют нь өвөрмөц онцлогтой, билиг тэмдэг маягаар хөрвөдөг учраас олонхи хадгаламж эзэмшигчид иймэрхүү хадгаламжид бэлэн бус байгаа” гэж шинжээчийн хэлснийг оросын “Ведомости” сонин уламжилсан байна.