Оюу толгойн орд газрын өөрийн хувийг нэмэгдүүлэхийг Монгол улсын засгийн газар шаардахгүй гэж засгийн газар болон Rio Tinto, Ivanhoe компаниудын хамтарсан мэдэгдэлд өгүүлжээ. Монгол улсын засгийн газрын санаачлагаар талууд хэлэлцээр хийсний дүнд 2009 оны 10-р сард байгуулсан хөрөнгө оруулалтын хэлэлцээнд одоохондоо өөрчлөлт оруулахгүй гэсэн шийдвэр гаргажээ. 2011 оны 9-р сарын сүүлчээр Монгол улсын засгийн газар Оюу толгойг эзэмших төсөл дэх өөрийн улсын хувиа 34-өөс 50%-д хүргэнэ гэсэн саналыг Rio Tinto, канадын Ivanhoe Mines компаниудын хувьцаа эзэмшигчидэд тавьсан билээ. Орд газрыг эзэмших хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг эргэж харахгүй гэж тус компаниуд засгийн газарт мэдэгдсэн байна. 2009 оны 10-р сард гарын үсэг зурсан хөрөнгө оруулалтын хэлэлцээрийн нөхцлөөр Оюу толгойн 66% -ийг Ivanhoe Mines компани, 34%-ийг монголын Erdenes MGL улсын компани тус тус эзэмшиж байгаа билээ. Оюу толгойн орд газрын аж үйлдвэрлэлийн ашиглалтыг 2013 оны эхний хагаст эхлэнэ гэж төлөвлөж байгаа юм. Оюу толгойн нийт хөрөнгө оруулалт нь 6,5 тэрбум доллар юм. Одоогийн байдлаар Оюу толгойг эзэмших ажил 27 жил үргэлжилнэ гэж үзэж байна. Ирээдүйд эзэмших хугацааг 59 жил болгож нэмэгдүүлж магадгүй.