20-р зууны орос, монголын харилцааны архивын баримт бичгийн үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ. Үзэсгэлэнд улс хоорондын үндсэн гэрээний жинхэнэ эхүүд, гэрэл зургууд, БНМАУ, Зөвлөлт ОУ, дараа нь ЗХУ-тай хийж байсан олон талт харилцаа холбоо, өнгөрсөн зууны сүүлийн арван жилийн Орос, Монгол улсуудын хамтын ажиллагааг харуулсан баримт бичгүүдийг дэлгэн тавьсан байна. Энэ жил тэмдэглэж байгаа хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ой болон архивын салбар дахь хамтын ажиллагааны комиссийн 19-р хуралдаанд энэ үзэсгэлэнг зориулсан байна. Зөвлөлт, монголын харилцааны олонд ил болоогүй материалуудыг нээсэн цахилгаан утас, тэмдэглэл, дипломат ноот бичгүүд, үйлдвэр байгууллагуудын хооронд  байгуулсан гэрээ хэлэлцээ, хоёр улсын засгийн газар хоорондын хэлэлцээрүүд зэрэг баримт бичгүүд тэдгээрийн дотор байна.