“Хүн ба Байгал” нэртэй Олон улсын 9-р кино наадам өнөөдөр Эрхүү хотод ажлаа эхлэнэ. Наадмын уралдаанд АНУ, Австрали, Бразил, Нидерланд, Герман, Серб, Казахстан, Орос зэрэг 15 улсын найруулагчид киногоо үзүүлнэ гэж РИА Новости агентлаг мэдээлсэн байна. Энэ удаагийн кино наадмын ерөнхийлөгчөөр баримтат киноны найруулагч Сергей Мирошниченко томилогдсон байна. “Шеврон” компани Амазонка мөрнийг хэрхэн бохирдуулж байгааг харуулсан америкийн найруулагч Жо Берлингерийн “Нефть”  киног наадмын үеэр үзэгчидэд үзүүлнэ гэж найдаж байна. Наадмын хөтөлбөрт Румыны найруулагч Алексей Губенкогийн “Хямрал мандтугай!” гэдэг хүүхэлдэйн кино орсон байна. Ямарч үггүй хөгжимийн аялгуун дээр үзүүлж байгаа энэ хүүхэлдэйн кино ой модыг огтлон сүйтгэж байгаа тухай өгүүлдэг юм. Энэ наадам 10-р сарын 11 хүртэл үргэлжилнэ.