БНАСАУ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах зургаан талын хэлэлцээрийг ямарч урьдчилсан болзолгүйгээр сэргээхийн төлөө байна гэж ОУ-д суугаа БНАСАУ-ын ЭСЯ-ны “Интерфакс” агентлагт дамжуулсан мэдээлэлд өгүүлжээ. “БНАСАУ эцсийн мөчийг хүртэл зургаан талын хэлэлцээрийг сэргээхийн төлөө үнэнч шудрагаар хүчин зүтгэлээ” харамсалтай нь “хэлэлцээрийг сэргээх асуудал зөвхөн тус улсын хүчин чармайлтаас шалтгаалахгүй байна гэж” баримт бичигт өгүүлсэн байна. БНАСАУ “цөмийн зэвсгээс татгалзах чиглэлд тодорхой алхам хийхгүй байна” гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, америкийн бусад түшмэдүүд мэдэгдэж байгаа нь Пхеньянийг эргэлзэхэд хүргэлээ. Зургаан талын хэлэлцээр зөвхөн ганц БНАСАУ-д хэрэгтэй биш  юм. Хэлэлцээрийг сэргээхийн тулд харилцан итгэлцэл, хамтын  ажиллагааны бэлэн байдал зайлшгүй шаардлагатай гэж баримт бичигт тэмдэглэсэн байна. Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи хэлэлцээрт БНАСАУ, Өмнөд Солонгос, Хятад, Орос, АНУ, Япон зэрэг улсууд багтдаг юм.