Төр засгаас зайлуулагдсан ливийн тэргүүн Муаммар Каддафи өчигдөр орой сирийн телевизийн “Ар-Раи” сувгаар ливичүүдэд хандаж үг хэллээ. “ШҮЗ-ийн эсрэг сая саяараа тэмцэхийг” Каддафи ливичүүдэд уриалсан байна. “Бүх хотуудын гудамж, талбайнуудад сая саяараа гарч жагсахыг би ливийн ард түмэнд уриалж байна. Та нар юунаас ч битгий ай, та нар энэ газар шороондоо харьялагдаж байгаа шүү, та нар дуу хоолойгоо НАТО-гийн гар хөл бологчдод сонсогдтол өргөх ёстой гэж” Каддафи мэдэгдсэн байна. ШҮЗ-ийн төр засгийг хууль ёсны гэдэгт түлхэн унагаагдсан ливийн тэргүүн эргэлзэж байна. 8-р сарын 23-наас хойш Каддафиг хаана байгааг хэн ч мэдэхгүй байна. Энэ өдөр ШҮЗ-ийн хүчин Триполь дахь засгийн газрын дүүргийг эзэлсэн байна. Түүнээс хойш тэрээр сирийн телевизийн “Ал-Раи” сувгаар хэд хэдэн удаа үг хэлээд байна.