Сирийн сөрөг хүчний Москвад хийж байгаа айлчлалын гол зорилго нь тус улсад болж байгаа үйл явдлын бодит байдлыг дэлхий дахинд  танилцуулах явдал юм. Өөрчлөлт, чөлөөлөлтийн ардын фронтын /ӨЧАФ/ удирдагчдын нэг Али Хейдар Дамаскд ингэж мэдэгдлээ. Түүний хэлснээр Сири улсын тухай яригдаж байгаа ихэнх зүйл бодит байдалд нийцэхгүй байгаа бөгөөд ӨЧАФ нь бүх мужуудад ажиллаж байгаа учраас бодит мэдээлэлийг олгож чадна. НҮБ-ын АЗ дээр Москва, Бээжин хоёр хориг тавьсан нь ерөнхийлөгч Башар Асадын дэглэмд туслаж байгаа гэсэн мэдээг энэ улс төрч няцаалаа. Тогтоолыг саатуулсан явдал сирийн ард түмний эрх ашигт нийцэж байна гэж Хейдар хэлсэн байна.