Нобелийн энх тайвны төлөө шагналын эзэн өнөөдөр тодорно. Одоохондоо ЕХ,  Арабын хавар гэгчид оролцогч Интернет хэрэглэгчид, Либерийн улсын ерөнхийлөгч Эллен Жонсон Сирлиф гэсэн гурван өрсөлдөгчийг нэрлээд байна. Сирлиф бол Африк тивд болсон ардчилсан сонгуульд ялсан анхны эмэгтэй бөгөөд хар тивийн ирээдүйн билиг тэмдэг гэж түүнийг нэрлээд байна. “Арабын хавар” гэгчид үйл ажиллагаагаараа оролцсны улмаас Тунис, Египет, Ливи улсуудын дэглэмүүдийг түлхэн унагаасан Интернетэд оролцогчдын хувьд хүндрэл учраад байна. Энэ идэвхитнүүдийг хэн ч хараагүй бөгөөд тэд хаанаас яаж үйлчилснийг хэн ч мэдэхгүйд асуудлын гол учир оршиж байгаа юм. Сүүлийн 50 жилийн турш Европ тивд энх тайвныг хадгалан хамгаалсны төлөө ЕХ-нд Нобелийн Энх тайвны төлөө шагналыг олгохоор шийдсэн юм. Энэ нь зөвхөн ЕХ-ны гавьяа мөн үү, биш үү гэдэгт олон шинжээчид эргэлзэж байна. Бусад нэр дэвшигчдийн дунд Аль-Жазира телевизийн суваг, дайныг эсэргүүцэгч либерийн Лейма Гбови, кубын тэрс үзэлтэн Пайя Сардинас, германын канцлер асан Гельмут Коль нар байна.