Грекийн Родос арал дээр нээгдэх “Соел иргэншлэлийн яриа хэлэлцээ” олон улсын форумын үндсэн сэдэв нь даяарчлалыг хамарсан өөрчлөлтийн нөхцөл дэх дэлхийн цаашдын болзошгүй  хөгжил гэсэн нэртэй юм. Энэ форумд дэлхийн 50 улс, мөн ОУ-ын төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна. Төлөөлөгчид нилээд хурц байдал үүсээд байгаа гэж үзэж байгаа Ойрхи Дорнодын нөхцөл байдалд онцгой анхаарал хандуулна. Гэр бүлийн үнэ цэнэтэй зүйлийг хадгалах, эдийн засаг, залуучуудын хөдөлгөөн, орчин үеийн ертөнц дэх медиа-мэдээлэл зэрэг асуудлаар санал шүүмжлэл болох юм байна. Нийгмийн болон хүмүүнлэгийн салбар дахь дэлхийн тэргүүлэх мэргэжилтнүүдийн бэлтгэсэн “Ирээдүйн болзошгүй байдал” цувралын эхний дөрвөн номыг танилцуулах ажиллагаа болно. Энэ форумыг уламжлал ёсоор түүнийг үндэслэн байгуулагч, ерөнхийлөгч, ОТЗ компанийн тэргүүн Владимир Якунин нээх болно.