Улаанбаатар хотод өнөөдөр 10-р сарын 6-нд  “Оросын дуу хоолой” радиогийн өдөр боллоо. Оросын шинжлэх ухаан соёлын төвд олон жил Москвагаас нэвтрүүлэг сонсож байгаа, монгол хэлний нэвтрүүлгийн албатай байнга захидлаар харилцаж байгаа олон сонсогчид хуран цугларсан байлаа. Тэд хэдэн жилийн өмнө “Оросын дуу хоолой” радио сонсогчдын клубыг байгуулсан юм. Тэд клубынхээ тухай тодорхой ярьсан байна. “Оросын дуу хоолой” радиогоор сонин юу байна, нэвтрүүлгүүдийг хэрхэн бэлтгэж байгаа, ойрын ирээдүйд ямар өөрчлөлтүүд болох талаар манай тусгай сурвалжлагч Ольга Павлович, орчуулагч Огторгуймаа нар танилцуулсан байна. Дараа нь сонсогчид Орос орны тухай, орос, монголын харилцааны тухай, “Оросын дуу хоолой”  радиогийн тухай зэрэг олон асуултуудаар “булж” өгсөн байна. Сонсогчидтой хийх ийм уулзалтууд манай нэвтрүүлгүүдээс ямар нь таалагддаг, ямары нь өөрчилмөөр байна зэрэг үнэтэй саналуудыг олж мэдэхэд ач тустай юм. Санал санаачлагууд маш олон байлаа. Бид эдгээр саналуудыг цаашдын ажилдаа тусгах болно. Орос, Монгол улсуудын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойд зориулан “Оросын дуу хоолой”  радиогоос зарласан радио асуулт хариултын уралдааны ялагчид, шагналтнуудыг шагнах ажиллагаа сонсогчидтойгоо хийсэн уулзалтын гол үйл явдал нь боллоо. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович Улаанбаатар хотоос мэдээлэхдээ « “Оросын дуу хоолой”   радио 2000 оноос эхлэн монголын сонсогчдынхоо дунд радио асуулт хариултын уралдаан зарлаж ирсэн билээ. Мэдээж хэрэг эдгээр уралдаанууд нь монгол, оросын харилцааны түүхийн дурсгалт, гайхамшигт үйл явдлуудаад зориулагдсан байдаг билээ. Уралдаан зарлахад Монголын анд нөхдийн оросын нийгэмлэг, Монгол-Орос найрамдлын нийгэмлэг зэрэг байгууллагууд байнга ивээн тэтгэж байдаг билээ. Харин энэ жил Монгол улсад суугаа ОХУ-ын элчин сайдын яам ивээн тэтгэлээ» гэлээ.

   Энэ удаагийн уралдаанд ялсан болон диплом хүртсэн 7 хүнд шагнал гардууллаа. Тэд бүгдээрээ баяр хөөртэй, сэтгэл нь хөөрсөн байсан ба “Оросын дуу хоолой”   радиогийн уралдаанд нэг бус удаа ялж байгаа хүн хүртэл сэтгэл догдлолоо нууж чадахгүй байлаа. Жишээ нь Улаанбаатар хотын эрхэм сонсогч Ш.Цэнд,  “Оросын дуу хоолой”   радиог хайрлах хайр манай гэр бүлд үеэс үед дамжиж байгаа гэж хэлээд: ( Ш. Цэндийн яриа) .Эрхэм хүндэт Цэнд гуайг сайжруулсан будаа агшаагчаар шагнасан байна. Дархан хотын сонсогч Чимидийн Дорж гуай маш сайн хариулт ирүүлсэн учраас Монгол улсад ОХУ-ын Элчин сайдын яамны тусгай шагналыг хүртсэн юм. Тэрээр 1975 оноос хойш “Оросын дуу хоолой” радиогоос зарласан уралдаанд оролцсон билээ. Ноднин жилийг хүртэл түүний амжилт тийм их өндөр биш байсан юм. Харин өнгөрсөн жил Агуу Их Эх орны дайны 65 жилийн ойд зориулан зарласан асуулт хариултын уралдаанд тэрээр тэргүүн байр эзэлсэн юм. Манай уралдаанд анх удаа оролцож байгаа монголын нийслэлийн сонсогч Ш.Хаан бас нэг тусгай шагналыг хүртлээ. Мөн Улаанбаатар хотын сонсогчид Ц.Рагчаа, Г.Батмөнх нарыг үнэтэй бэлгээр шагналаа. Уралдааны шагналтнуудын дунд Эрдэнэт хотын “Найрамдал” клубын удирдагч Магсаржалам болон манай уралдааны хамгийн залуу оролцогч “Ирээдүй-2” дунд сургуулийн 9-р ангийн сурагч Цэвэгмидийн Бумнаран нар байсан юм. Энэ охин шагнал гардуулах ёслолын ажиллагаанд ээжтэйгээ ирсэн байлаа.