Энэ жил ОУ 95 сая тонн үр тариа хурааж авсан нь өнгөрсөн жилийнхээс нилээд их байгаа юм. Ингэснээр экспортод зориулж  их хэмжээний үр тариа гаргах боломжтой болж байна гэсэн үг. Тэр тусмаа Азийн орнуудад экспортлох үр тариа нэмэгдэх юм. Үр тариа болон түүний бүтгээгдхүүнийг тээвэрлэхэд хөнгөлөлт үзүүлнэ гэж засгийн газар амлаад байна. Оросын тариаланчидад хөнгөлөлт үзүүлнэ гэдэг импортлогчдод хямд үнэтэй тариа нийлүүлнэ гэсэн үг. Эхний ээлжинд Монгол, Хятад, Хойд, Өмнөд Солонгос, Япон улсуудад зориулсан үр тарианы тухай ярьж байна. Алс Дорнодын эдийн засгийн форум дээр ОУ-ын Хөдөө аж ахуйн орлогч сайд Александр Черногоров энэ тухай мэдэгдсэн байна. «Одоогийн байдлаар ОХУ-ын засгийн газарт үр тариа болон түүнээс гарсан бүтээгдхүүнийг Сибирь, Курган мужаас оросын боомт болон Монгол Украин, Хойд Солонгос, Хятад улсуудын хилийн боомт хүртэл тээвэрлэх хөнгөлттэй тарифыг боловсруулах ажлыг хийж байна. Мөн ийм саналыг Алс Дорнодоос шар буурцаг, эрдэс бордоо тээвэрлэхэд зориулж бэлтгэж байна» гэж Александр Черногоров хэллээ.

   Хөнгөлөлттэй тариф тогтоох асуудлыг оросын хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчид болон гадаадын худалдан авагчид аль эртнээс хүлээж байсан билээ. Аль аль тал нь гэрээ байгуулахад бэлэн байсан, жишээ нь японы тал алс дорнодын үр тарианы терминал барихад хөрөнгө оруулахад бэлэн байсан гэж Оросын үр тарианы холбооны ерөнхийлөгч Аркадий Злочевский ярьж байна. Мэдээж хэрэг өөртөө хохиролтой  юм хийх ёсгүй. «Алдагдалд орохгүйн тулд хууль дүрмээ нарийн бүрэлдүүлэхийг худалдан авагчид хүсдэг. Би ерөнхийлөгчид хандаж 5 жилийн баталгаатайгаар Сибириэс үр тариа хөнгөлөлтэйгөөр зөөх тодорхой тариф гаргаж өгөөч гэж гуйсан. Ингэх юм бол энэ нь найдвартай процесс болно. Азийн зах зээлд Сибирь үр тариа нийлүүлэхэд аль хэдийнээс бэлэн байсан, энэ нь  ч түүний хувьд хамгийн тохиромжтой зах зээл юм. Засгийн газар хөнгөлөлтийн асуудлыг хэлэлцэж байх хооронд бид японы худалдааны компаниудтай тэр тусмаа үр тарианы тернинал барихад хөрөнгө оруулах тухай хэлэлцээр хийж байна» гэж Аркадий Злочевский ярилаа.

    ОУ-д одоо Санкт-Петербург, Балтын тэнгисийн эрэгийн Калиниград, Хар далайн Новороссийск хотуудад үр тарианы экспортод зориулсан 3 том тэнгисийн терминал барьж байна. Азийн орнуудын үр тарианы эрэлт хэрэгцээ дорнод чиглэлд терминал барих асуудлыг өөрийн эрхгүй бодогдуулж байна гэж Александр Черногоров тэмдэглээд «Алс Дорнодын үр тарианы терминал барих боломжтой талбайг судлаад бид Восточный боомт хамгийн тохиромжтой гэж үзсэн юм. Одоо хамгийн гол нь Приморийн хязгаар ойрын үед Восточный боомтын дэргэд үр тарианы терминал барих газар олгох тухай шийдвэр гаргах нь л чухал байна» гэлээ.Ноднин жил болсон ган гачгийн дараа ОУ дэлхийн үр тарианы зах зээл дээр алдагдсан байр сууриа эргүүлэн авч экспортыг 45 сая тоннд хүргэх зорилт тавиад байна.