Нефтийн үнэ ОУ-ын хувьд хүлээж авахуйц түвшинд байна гэж ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин 2011 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай зөвөлгөөн дээр мэдэгдлээ. Оросын эдийн засаг муугүй динамикийг үзүүлж байна гэж тэрээр тэмдэглээд, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, хөрөнгө оруулалт өсөж байгаа ба тэргүүлэх салбарууд тэр дундаа машины үйлдвэрлэл, барилга байгуулалт, хөдөө аж ахуй эрчимтэй сэргэж байна гэж хэлсэн байна. ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам 8-р сарын сүүлчээр нэг баррель нефтийн жилийн дундаж үнийг 108 доллар гэж тогтоосон юм. Оросын экспортын үндсэн бараа Urals маркын нефтийн дундаж үнэ энэ оны 9 сарын турш нэг баррель нь 109,48 доллар байсан нь өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 1,4%-иар өссөн байна. Харин 2012 оны ОХУ-ын төсвийн төсөл Urals маркын нэг баррель нефтийн дундаж үнэ 100 доллар байна гэсэн тооцоон дээр хийгдсэн байна.