Нэмэлт орлогын хүчээр 2011 оны төсөв хомсдолгүй болно. 2011 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай зөвөлгөөн дээр ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин ингэж мэдэгдсэн байна. Төсвийн хомсдолыг бүрмөсөн нөхөхийн тулд 719 тэрбум рубль чиглүүлэхээр төлөвлөөд байна гэж тэрээр хэлсэн байна. Засгийн газрын тэргүүний тооцоолсноор холбооны төсөвд орох нэмэлт орлого нь 800 тэрбум рубль болох ба 131 тэрбум рублийг хэмнэхээр төлөвлөөд байгаа юм байна. Нэмэлт орлогын ихэнх хэсгийг төсвийн хомсдолыг дархад зориулснаар засгийн газар зээлэх хэмжээг багасгах болно. “394 тэрбум рубльтэйгээр бид дотоодын зах зээл дээр гарахгүй. Эдийн засагт хүнд хэцүү байдал өнөөдөр тохиолдоод байхад энэ мөнгө эдийн засагтаа л үлдэх болно гэж” Путин хэлсэн байна.