Энэтхэгийн ирээдүйтэй пуужингуудыг маш нарийн чиглүүлэх хэрэгсэлийн хувьд ГЛОНАСС системийг цэргийн бүрэн хэмжээний хэлбэрээр нь ашиглахыг ОУ, Энэтхэг улсад санал болголоо. Москвад Энэтхэгийн БХЯ-ны сайд Араккапарамбила Куриана Энтони, ОХУ-ын БХЯ-ны сайд Анотолий Сердюков нар хэлэлцээр хийх явцад энэ саналыг тавьсан байна гэж өнөөдөр оросын “Коммерсант” сонин мэдээлсэн байна. Энэтхэгийн баллистик пуужингуудыг чиглүүлэх зорилгоор сансарын зүг чиг байрлалыг мэдээлэх ГЛОНАСС системийн өндөр нарийвчлалтай дохиог Энэтхэг улсад ашиглуулах саналыг ОУ тавьсан байна. Москвад болсон уулзалтаар сайд нар бас Энэтхэг улсын бусад улсуудтай тэр дундаа АНУ-тай хийж байгаа цэргийн хамтын ажиллагааг хэрхэн нэмэгдүүлж байгаа асуудлыг бас хэлэлцсэн байна гэж тус сонинд тэмдэглэсэн байна. Энэтхэг улсын стратегийн түншийн ирээдүйд ОУ хэнтэй ч зүйрлэшгүй тэргүүлэх байрыг эзлэж байгаа учраас ОУ-д энэ асуудлаар санаа зовох зүйл байхгүй гэж Энэтхэгийн БХЯ-ны сайд Энтони хэлсэн байна.