Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх 6 талд хэлэлцээрийн Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн тэргүүн асан Ви Сон Нак ОУ-д суух элчин сайдаар лхагва гаригт томилогдсон байна. Ви Сон Нак ОУ-д суух элчин сайдын үүрэгт ажлаа 10-р сарын дунд үеэс эхлэх юм байна. 57 настай энэ дипломатч энэ бүх хугацаанд хоёр талын зөвлөлгөөнөөр хязгаарлагдаж хаалттай байсан “зургаагийн” хэлэлцээрт хоёр жил хагасын хугацаанд Өмнөд Солонгос улсыг төлөөлөж байсан гэж РИА Новости агентлаг уламжилсан байна. Энэ яриа хэлэлцээр 2003 онд Бээжинд Орос, АНУ, Хятад, Өмнөд Солонгос, БНАСАУ, Япон зэрэг улсуудын оролцоотойгоор эхэлсэн бөгөөд оролцогч зарим нэг улсууд үүргээ биелүүлээгүй учир мухардмал байдалд орсон юм. “Зургаагийн” хэлэлцээрт  Ви Сон Накын байрыг Өмнөд Солонгосын Гадаад хэрэг, гадаад худалдааны яамны орлогч сайд Лим Сон Нам эзэлсэн байна.